Жаргалант суманд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Уурын зуух барих” бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна

Орхон аймгийн Жаргалант суманд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Уурын зуух барих” бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.

 Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва гүйцэтгэгч компанийн хүсэлтийн дагуу Жаргалант сумын засаг дарга Б.Зоригтбаяр, “Эрдэнэт ус ДТС”ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамц болон бусад холбогдох албаны хүмүүсийн хамт уурын зуухны бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа.

Ажлын гүйцэтгэл 98 хувьтай байгаа ба энэ сарын 15-ны өдөр ашиглалтанд хүлээлгэн өгөх талаар гүйцэтгэгч компанийн удирдлагууд мэдээлэл өглөө.

Тус уурын зуух ашиглалтанд орсноор Жаргалант суманд жижиг дунд үйлвэрлэл хөгжих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ төсвийн 6 байгууллага, 13 байрны 192 өрхийн дулаан хангамж сайжирч, цаашид хэрэглээний халуун усаар хангах ажлыг үе шаттайгаар шийдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.