Орон нутгийн сонгуулиар МАН ба бусад гэсэн хүч тэнцвэргүй өрсөлдөөн болох уу? аль эсвэл...

Ердөө гуравхан сарын өмнө болоод өнгөрсөн УИХ-ын сонгуулийн уур амьсгал намжиж амжаагүй байтал цар тахлын үеийн хоёр дахь сонгууль нэг сарын дараа болох гэж байна.

Хоёр удаагийн сонгуульд цэвэр ялагдсан АН энэ сонгуулиар даагаа нэхэж, дөрвөн жил ялагдсан гэх нэр зүүгээд лааз өшиглөх үү? аль эсвэл ялах уу?гэдэг хавцалын доор зогсож буй . 

МАН-ын хувьд өмнөх амжилтаа бататгаж, орон нутгийн сонгуулиар дахин үнэмлэхүй ялна гэсэн итгэл өвөртөлчихсөн сандал суудлын төлөөх бялуу хуваалтаа эхлүүлээд итгэл төгс суугаа  гэх яриа ч бий . Тиймдээ ч орон нутгийн сонгуульд эртнээс бэлтгэж, намын анхан, дунд шатны ажилтнуудаа өндөр үнээр цалинжуулж, багаа бүрдүүлж нам доторх хагархай бутархайнуудаа аль хэдийн эмх цэгцэнд нь оруулсан сурагтай. Нэр дэвшигчдийн нэрс тодорч аль намаас хэн хэн аль тойрогт явах нь тодорхой болсон энэ өдрүүдэд МАН-аас нэр дэвшигчид сиймхий ч алдахгүй цаг нартай уралдан  баг тойрогтоо иргэд сонгогчидодоо хэрхэн таалагдах тактикаа боловсруулаад тун завгүй.Үндсэндээ орон нутгийн сонгуулиар МАН ба бусад гэсэн хүч тэнцвэргүй өрсөлдөөн болчих вий гэсэн болгоомжлол байна.Учир нь АН- орон нутгийн сонгуульд бусад намтай нэгдэн нийлж оролцохоо илэрхийлж нэр дэвшилтүүд ч энэ зарчимаар явагдсан. Бие даагчид орон нутгийн сонгуульд хүчтэй өрсөлдөгч болж  хэзээ ч чадаж байгаагүй гэлцдэг. Тиймээс МАН  ба бусад гэж тодотгож буй.

Иймийн учир АН орон нутгийн сонгуулиас өмнө эв нэгдлээ хангаж ган мэт баталгаажуулан эвтэй цэгцтэй тулааанд орохгүй бол дөрвөн жил нутаг орны эрх мэдлийн толгой дээр заларсан МАН энд тэндгүй үүрээ засч нисэхэд бэлэн зогсож буйг мартаж болохгүй. МАН ирэх жил 100 жилийн ойгоо хийх Монголын ууган улс төрийн хүчин намын үе үеийн гишүүдэд яс маханд нь ойлгуулж өгсөн өв уламжлал бол  нам доторх хагарал өш, хонзон уур, омгоо ил биш далд гаргаж чаддаг нэг ёсондоо хоёр нүүртэн байх зарчим. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар  Д.Батлутын фракц Булганы фракцтай нэг хөнжилд орсноор намын зарим гишүүдийн уур бухимдал дээд цэгтээ хүрсэн ч тэд өрөөгөө түгжээд үүдээ хааж байгаад асуудлын нам  дарж чаджээ.
 МАН-ын хувьд УИХ-ын сонгуулийн амжилтаа бататгахын тулд кампанит ажлаа зөв удирдахгүй бол шинэ УИХ, Засгийн газраас хүлээж байсан иргэдийн итгэл саарч байгааг онцлох хэрэгтэй.

Тэр дундаа Эрдэнэтийхэн чамбай чадварлаг мэдрэмжтэй сонгогчидтой хот хэмээн цоллуулах болсон энэ цаг үед МАН тугаа мандуулах арай л эрт гэдгийг сануулах нь зүйтэй . Гэсэн ч тэдэнд хүчээ нэгтгэх  амжилтаа бататгах хийсэн ажлаа тайлагнах цаг хугацаа бий. Эрх биш эрх баригч байсан дөрвөн жилийнх нь ажилд  Эрдэнэтийхэн дүнгээ сонголтоороо дамжуулан тавих бизээ. Ялангуяа Эрдэнэт хоттой хамгийн их холбоотой  одоогийн аймгийн төвийн сумыг хотын эрх хэмжээтэй болгосноор Засаг даргад төвлөрч байсан аж ахуйн шинжтэй зарим бүрэн эрхийг хотын Захирагчид шилжүүлэх боломж бүрдэнэ гэж үзэж, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн зохицуулалт яригдаж байгаа түүхэн цаг хугацаанд энэ удаагийн орон нутгийн сонгууль болох гэж байна.  

Орон нутгийн сонгуулиар МАН ба бусад гэсэн хүч тэнцвэргүй өрсөлдөөн болох уу? аль эсвэл...

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.