Айлуудын халаалтыг 9 дүгээр сарын 15, албан байгууллагууд 10 дугаар сарын 1-нээс өгнө

Жил бүрийн есдүгээр сарын 15-наас ирэх оны тавдугаар сарын 15 хүртэл халаалт өгдөг. Орон сууцнуудад буюу айл өрхүүдэд  халаалт өгч эхлэхээр "Эрдэнэт ус" ОНӨҮГ-аас  бэлтгэл ажлаа хангаад байна.

Орхон аймгийн хэмжээнд  9000 гаруй айл өрхөд дулаанаар хангадаг бол 12 мянган ААН дулаан авдаг гэх мэдээлэл бий .

Энэ жилийн хувьд дулаан хангамжид хоёр орон нутгийн болон бусад төсвөөс хэд хэдэн  засвар үйлчилгээний ажлууд хийгджээ.Ялангуяа аваарын байдал үүсдэг гол хэсгүүдэд хэсэгчилсэн засварыг хийсэн байна. 

Дулаан хангамжийг орон сууцны газарзүйн байрлалаас шалтгаалан хамгийн өндөр цэгээс эхлэн энэ сарын 15-17-ны хооронд орон сууцнуудад бүрэн халаалттай болгох юм байна.Халаалттай холбоотой гомдлоо  та "Эрдэнэт ус" ОНӨҮГ*ын холбогдох утас болон СӨХ-гоор дамжуулан хүргэх боломжтой.
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.