Энэ долоо хоногт цэцэрлэгт хамрагдах хоёр настнуудыг бүртгэнэ

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу энэ сарын 21 ны өдрөөс эхлэн хоёр настануудыг цэцэрлэгт хамруулах шийдвэрийн дагуу энэ долоо хоногт багтаан цэцэрлэгт хамрагдах хоёр настангуудыг бүртгэх ажлыг эхлүүлэх чиглэл өгчээ. БШУ-дэд сайд Г. Ганбаярт уг шийдвэрийг хэрэгжүүлэх талаар мэдээлэл танилцуулахдаа энэ долоо хоногоос бүртгэлийг эхлүүлж ирэх даваа гараг гэхэд хамруулна гэв. Уг шийдвэрийн дагуу  авч хэрэгжүүлэх ажлын  чиглэл орон нутгийн боловсролын байгууллагуудад хараахан ирээгүй байна гэв. Яамнаас албан ёсны хариу ирэх үед хоёр настануудыг бүртгэх ажлыг эхлүүлнэ хэмээн албаны хүн онцоллоо.

Орхон аймгийн хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд 2600 хоёр настан бүртгэгдсэн байна. Одоогоор анги танхимын хичээллэх зохион байгуулалт цагийн хуваарь дэглэм зөвлөмжийн талаарх мэдээлэл хараахан ирээгүй байгаа бөгөөд Нийслэлд энэ ажлыг лхагва гарагаас эхлүүлэн ням гараг хүртэл бүртгэн зохион байгуулах чиглэл өгчээ.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.