“Ачит Ихт” ХХК давуу эрхийн хувьцааны ээлжит ногдол ашгаа хуваарилжээ

    “Ачит Ихт” ХХК нь “Эрдэнэт” үйлдвэр болон өөрийн үйлдвэрийн ажилтандаа “Давуу эрхийн хувьцаа”-ны найм дахь улирлын ногдол ашгаа хуваарилж эхэллээ. Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК нь анх 2018 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үйлдвэрлэлийн үр шимийг давуу эрхийн хувьцаагаар дамжуулан үйлдвэрийнхээ болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажилтанд хүртээхээр жилийн 30 хувийн хүүтэй баталгаат ногдол ашиг олгосон нь Монголд анх удаа хэрэгжүүлсэн ажлуудын нэг юм.  

“Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэр нь ажиллаж эхэлснээсээ хойш зургаа дахь жилдээ орон нутагт 220 гаруй хүнийг тогтмол ажлын байраар хангаж, 806 ханган нийлүүлэгч хувь хүн, байгууллагатай хамтран ажиллаж 102 тэрбум төгрөгийн дотоодын худалдан авалт хийжээ. Улс, орон нутгийн төсөвт 198 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг төвлөрүүлж, Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас тодруулдаг “ТОП-100 Аж ахуйн нэгж”-ээр дөрөв дэхь жилдээ шалгараад байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.