Жаргалант суманд хийгдэж буй“Уурын зуух барих” ажлыг хүлээн авах урдчилсан  комиссын баг ажиллалаа

Орхон аймгийн Жаргалант суманд орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж буй  3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Уурын зуух барих” бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр өнгөрсөн жил гүйцэтгэгч компани болох "Аглут" ХХК шалгарсан бөгөөд 2019 оны сүүлээр ажлаа эхлүүлжээ.Тус ажлыг гүйцэтгэгч компани хугацаандаа хүлээлгэж өгч байгаа бөгөөд урьдчилсан комиссын бүрэлдэхүүн буюу хяналт шалгалтын хамтарсан баг өнөөдөр Жаргалант суманд ажилалаа. 

 Жаргалант сумд тус уурын зуух ашиглалтанд орсноор  жижиг дунд үйлвэрлэл хөгжих нөхцөл бүрдэхийн зэрэгцээ төсвийн 6 байгууллага, 13 байрны 192 өрхийн дулаан хангамж сайжирч, цаашид хэрэглээний халуун усаар хангах ажлыг үе шаттайгаар шийдвэрлэх юм байна. Дэд бүтцийн чухал асуудлыг нэг ийнхүү Жаргалант суманд хийгдсэн нь  олон талын ашигтай гэдгийг мэргэжлийнхэн онцолсон.

-Хот байгуулалт барилга захиалагчийн албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Цэцгээ:

Тус ажлыг хүлээн авах  урдчилсан  комиссын баг  өнөөдөр ажиллаж байна. Гүйцэтгэгч компаний тухайд өнгөрсөн жил ажлаа эхэлсэн улирлын чанартай ажил нь түр зогссон ч хугацаандаа хүлээлгэн өгч  байна. Захиалагчийн хяналтыг хэрхэн хийдэг талаар их асуудаг нарийн мэргэжлийн олон баг энд бүрдсэн байдаг. Бид цаг наргүй ажиллаж хяналт тавьж байна. Хяналт сайжруулах тал дээр бэрхшээлтэй зүйл тулгардаг. Тухайн компанид өнгөрсөн онд ажиллаж байсан талбайн инженер, даамал нь өөрчлөгдчихнө, шинэ орсон ажилтан нь ажлаа сайн мэдэхгүй зэрэг асуудал гардаг.

Зарим талбайн даамал туршлага талаасаа сул байгаа нь ч харагддаг. Энэ бүхэнд шалгахаасаа илүүтэй зөвлөгөө өгөх талаас нь ажилласаар ирсэн. Манай байгууллагын хувьд дангаараа хяналт тавихгүй, Барилга хөгжлийн төвтэй 50, 50 хувийн эрхийнхээ дагуу хяналт тавьж ажилладаг. Барилга хөгжлийн төвөөс мэргэжлийн инженерүүд ирж хяналтаа тавина. Бид харилцан туршлага солилцож, гүйцэтгэгч компанид зөвлөгөө болон үүрэг даалгавар өгөх ажлуудаа хийдэг. Манай аймгийн Улсын комисс бусад аймгийн комисстой харьцуулахад мэргэжлийн байгууллагын хүмүүсээс бүрдсэн нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй ажилладаг.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

aytaihan emegtei bh chin harin ajila sain hiij sain shalgaa nadula

irgen

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.