“Эрдэнэт” үйлдвэрийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг томилжээ

Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Энэ дэглэмийг сүүлд хоёр ч удаа сунгаад байгаа юм.

Гэхдээ энэ оны дөрөвдүгээр сард Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаас “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-д Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны хуулийн дагуу онцгой дэглэм тогтоосон нь Үндсэн хуулийг зөрчсөн эсэхийг тогтоож, дүгнэлт гаргах эрхийг нээсэн шийдвэр гаргасан.

  Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргаж, дээрх хоёр ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан байна. Өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан бол Шадар сайд Я.Содбаатар ажлын хэсгийг ахлахаар болжээ.

Дэд даргаар нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Ж.Энхбаяр, гишүүдээр нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүх, ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар ажиллаж байна. Ажлын хэсэг уржигдар эхний хурлаа хийжээ. Хурлаар “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-тэй холбоотой хэд хэдэн асуудлыг хэлэлцжээ. Түүнчлэн тус ажлын хэсгийн хамрах асуудалтай холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет”-ийн 49 хувийг худалдан авч, Монголдоо авчирсан “Монголын зэс корпораци”-ийн зарим удирдлага Ерөнхий сайдтай уулзсан гэх мэдээлэл байна.Эндээс харвал Эрдэнэт үйлдвэрт Монголын зэс корпорацийн төлөөлөл буюу хувь эзэмшигчид ирэх нь гэсэн таамаг бодитой болж байх шиг. Эцсийн хариуг тун удахгүй хүргэх бололтой.

 

Б.Гарьд

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.