2020 он дуустал монголчууд дөрвөн удаа бүх нийтээрээ амарна

2020 он дуусахад гурван сарын хугацаа үлдэж байна. Энэ хугацаанд монголчууд бүх нийтийн баярын болон сонгуулийн санал өгөх гээд дөрвөн өдөр амрах нь. 

Бүх нийтээр амрах өдрүүдийн хуваарь:

10 дугаар сарын 15-ны Мягмар гарагт: Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт явагдана.

Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу 11 дүгээр сарын 16-ны Даваа гарагт: Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр. 

11 дүгээр сарын 26-ны Пүрэв гарагт: Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ой

Арванхоёрдугаар сарын 29-ний Мягмар гарагт: Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ойн өдөр тохиож, хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд дээрх өдрүүдийг амралтын өдөр байна хэмээн заасан байдаг.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.