Ипотекийн зээл төлөлтийг дахин хойшлуулах шийдвэр гараагүй байна

COVID-19-ийн халдварын үед эдийн засгийн хүндрэлийг сааруулж, иргэдийн санхүүгийн ачааллыг бууруулах зорилгоор орон сууцны ипотекийн 8 болон 5 хувийн хүүтэй зээл авсан иргэн зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг гурван сараар сунгах шийдвэрийг дөрөвдүгээр сарын 3-нд гаргасан.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа 

  • Зээлийн эргэн төлөлтөд нь 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс хойш доголдол үүссэн зээлдэгчид энэхүү зохицуулалт үйлчлэх боломжтой бөгөөд доголдол үүссэн хуваарьт өдрөөс эхлэн эргэн төлөлтийг хойшлуулах хугацааг тооцох;
  • Зээлдэгч зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулах хүсэлтээ 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө харилцагч банкандаа гаргана.

гэсэн бол уг хугацааг дахин гурван сараар сунгахаар болсныг долоо хоногийн дараа мэдээлсэн. 

Ингэснээр ипотекийн 5 ба 8%-ийн хүүтэй зээлд хамрагдсан иргэд хүсэлт гаргаснаар иргэд уг зээлийн төлбөрийг зургаан сараар хойшлуулах боломж бүрдсэн. Ингэснээр дөрөвдүгээр сараас эхлэн хүсэлт гаргасан иргэдийн зээлээ дахин төлж эхлэх хугацаа аравдугаар сараас эхэлж байна.

Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин наймдугаар сарын 27-нд мэдээлэл өгөхдөө эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзана гэж байсан юм. Тэгвэл төв банкны эх сурвалж уг шийдвэрийн хугацааг дахин сунгахгүй гэдгийг хэлэв. Тиймээс ипотекийн зээлийн төлөлтөө хойшлуулсан иргэд аравдугаар сараас хуучин хуваарийн дагуу төлбөрөө төлж эхлэх нь. 

Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлийн нийт үлдэгдэл 4.6 их наяд төгрөг байгаа бөгөөд 97,000 орчим зээлдэгч тус зээлд хамрагджээ. Үүнээс 8%-ийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрт 72,000 зээлдэгч хамрагдсан бөгөөд зээлийн үлдэгдэл нь 3.4 их наяд төгрөг байгааг Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин мэдээлсэн юм.

2020 оны зургаадугаар сарын 15-ны байдлаар нийт ипотекийн зээлийн багцын 43.5% буюу 2,039 тэрбум төгрөгийн, 38,270 зээлдэгчийн зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулсан байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.