Эрдэнэтийн эрүүл мэндийн салбарт нарийн мэргэжлийн эмч нарын баг хамтарч ажиллана

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутын урилгаар Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Хавдар Судлалын Үндэсний Төвийн захирал Н.Эрдэнэхүү нар Орхон аймагт ажиллаж байна. 

 Орхон аймагт ажиллах үеэрээ Элэг бүтэн Монгол, Эрүүл Эрдэнэт хүн хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй хавдрын эрт илрүүлэх оношилгоо, эмчилгээний үйл ажиллагаатай танилцах, эрүүл мэндийн даатгалын шинэчлэлийн асуудлыг олон нийтэд танилцуулах ажээ.

 Мөн орон нутгийн удирдлагуудтай уулзаж эрүүл мэндийн салбартай холбоотой асуудалд санал солилцлоо.

Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал жилд манай аймгийн арван мянга гаран иргэн яаралтай хагалгаа хийлгэхийн тулд Улаанбаатар хотыг зорьж байна. Түүнчлэн зонхилон тохиолддог гол өвчлөлийн нэг нь тархины цус харвалт, зүрхний импакт өвчлөл байдаг. Энэ өвчлөл жилд 1000 гаруй иргэнд  тохиолддог. Энэ асуудлуудаас үүдэж Орхон аймаг орон нутагтаа иргэдээ эмчилдэг болох зорилго тавиад байгааг хэлсэн юм.         

 Үүний үр дүнд нэн тэргүүнд шаардлагатай байгаа нарийн мэргэжлийн эмч нартай гэрээ хийж орон нутагтаа авчрах ажлыг зохион байгуулахаар боллоо. Тус ажлыг УИХ-ын гишүүн Д.Батлут дэмжин ажиллана гэдгээ илэрхийллээ. 

  Ингэснээр Улаанбаатар хотод өндөр өртгөөр хийгддэг эмчилгээ болоод хагалгаануудыг орон нутагтаа хийх боломжтой болох юм. Түүнчлэн Улаанбаатар хотын төв эмнэлгүүдэд байгаа очерийг багасгаж орон нутаг руу чиглүүлэх, үүнийг дагаад санхүүжилт нь орон нутгийн БОЭТ, Медипас эмнэлгүүдэд төвлөрнө гэдгийг хэлэлцлээ.  

     Түүнчлэн Хавдар Судлалын Үндэсний Төвийн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, нийгмийн эрүүл мэндийн төв, БОЭТ, Медипас эмнэлэг 2 дахь жилдээ хамтран ажиллаж байгаа билээ.  Тус ажлын  хүрээнд энэ жил 5 чиглэлийн хавдрын өвчлөлийг илрүүлэх, оношлох, эмчлэх ажил хийгдэж байна. Одоогийн байдлаар 1300 хүн үзлэг оношилгоонд орж, 4000 орчим үйлчилгээ авсан байна. Үүний үр дүнд долоон иргэний хавдрын өвчлөлийг илрүүлсэн бөгөөд тэдгээр иргэд орон нутагтаа хагалгаанд орох боломжтой болсон байна. 

Мэдээллийн төв 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархал илэрхийлж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан

polkmn

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.