Орон нутгийн сонгууль 2020: ИТХ-д 99 Суманд 87 нэр дэвшигч тус бүр 35 мандатын төлөө өрсөлдөнө

Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгууль ирэх 10 сарын 15-нд болно. Орхон аймгийн ИТХ-ын сонгуульд нийт нэр дэвшигчид сонгуулийн хорооноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авч  албан ёсны сурталчилгаа эхэллээ. Энэ жил Эрдэнэтийн сонгуульд эрх баригч МАН, сөрөг хүчин АН, МАХН,МҮАН бие даагчид гэсэн төлөөллөөс бүрдсэн нэр дэвшигчид Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг орон нутгийн түвшинд сонгож, иргэд биднийг төлөөлөх гишүүдийг бүрдүүлэх сонгуульд ийнхүү оролцох өрсөлдөх эрхээ гардан авлаа.

 ИТХ-ын хуралд 99 нэр дэвшигч өрсөлдөж байгаа бол  Баян-Өндөр, Жаргалант суманд 87 нэр дэвшигч бүртгүүлж үнэмлэхээ гардсан байна. 

“Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг өмнө нь нэгдсэн хуулиар зохион байгуулдаг байсан бол энэ удаагийнх бие даасан хуулийн дагуу зохион байгуулагдаж байгаагаараа ихээхэн онцлог юм.Энэ удаад "БИ" Эрдэнэтийн хүн гэсэн уриа лоозон барьсан нэр дэвшигчид нүүр номын хуудаснаа заларч амлалт ажил хэргээ уран цэцэн үгээр дайн илгээж өөрсдийнхөө сурталчилгаа эхлүүлээд байна.Эрдэнэт бол газар нутгаа тэлэх шаардлагатай хүн амын бодлого хамгийн их үгүйлэгдэж буй хот. Дахин төлөвлөлт, агаарын бохидол, нэгдсэн камержуулалт инженерийн шугам сүлжээгээ сайжруулах гээд айл бүрт иргэн бүрт хамаатай асуудлууд цөөнгүй бий.

Тиймээс мэдлэгтэй, туршлагатай, сэтгэлтэй, зүтгэлтэй залууст итгэл үзүүлэх цаг нь иржээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%