Зам засвар хурдан дуусаасай..

Өвөл ирэхгүй юм шиг хавар нь сонгуулиар амьсгалж, зун нь найр, наадам хөөгөөд алга болсон монголчууд гэнэтхэн есдүгээр сар ойртонгуут сэхээ авсан аятай хамаг л замаа хааж, боогоод засч эхэлсэн. Өнөөдөр хотын  гол ачаалал авдаг зам хаагдсны улмаас Эрдэнэтчүүд түгжрэл бөглөрөл дунд бухимдаж байна.Зуун айлын урьд хэсгийн тодруулбал Эрдэнэт хотын урд хэсгээр дайран өнгөрдөг улсын чанартай А1001 авто замыг өргөтгөх ажил эхэлж тодорхой хугацаанд замыг хаахаар болсон. Гүйцэтгэгч компаний тухайд  графикт хугацаагаараа бол 10 дугаар сарын 30-нд бүрэн дуусгаж хүлээлгэн өгөх ёстой гэж гэдйисэн ч  Улсын төсвийн хөрөнгөөр барьж буй А1001 авто замын өргөтгөлийг хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулах үүргийг аймгийн удирдлагууд өгчээ.

Тус замын асфальт бетон хучилтын ажил 9 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэх бөгөөд  10-р сарын 1-ний өдрийг хүртэл уг авто замыг хэсэгчлэн хааж ажлыг үргэлжүүлэх чиглэл өгсөн Гэсэн ч өнөөдөр зам нээгдээгүй ажлын гүйцэтгэл бүрэн дуусаагүй байна. Тус авто замын гүйцэтгэгчээр ажиллаж буй “Жавхлан харгуй” ХХК-д  энэ сарын 15 ны өдөр гэхэд замаа нээх үүргийг өгсөн ч тэд хуульд заасан хугацаандаа өгнө гээд гэдийхчих эрхтэй.

Сургууль цэцэрлэг, албан газруудын ажил ид оволзож байгааг хэлэх үү, зам засвараас болж, Эрдэнэтчүүд  багагүй бэрхшээл тулгарах боллоо. Зам засварын ажлаа хавар эхэлчихгүй хэмээн иргэд бухимддаг ч яг үнэндээ жилийн жилд намар нэг юм додомдсон болоод цас унахаас өмнө амжихын нэрээр “нүглийн нүдийг гурлаар хуураад” өнгөрдөг нь нууц биш.  Халуун зунаар биш, хүйтний ам наашилж, хөхүүрийн ам цаашлах цагаар ажлаа эхэлдэг нь зам засварын компаниудын  нэг баширхан арга бололтой юм.  Бүгдээрээ ч биш байх л даа, зарим нэг нь тендерт ялсан ч  мөнгө нь орж ирэхгүй, түүнээс болоод  зам засварын ажил нь оройтдог гэдэг. Бүх зүйл хоёр талтай гэдэгчилэн асуудлууд бий. Харин зарим нэг нь эртхэн зам тавих гэхээр бороо усанд амархан  эвдэрчих гээд өвлийг далимдуулж, замаа тавиад хатаах биш, хөлдөөх арга хэрэглэдэг гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Зам тавьсан компаниуд жилийн баталгаа өгдөг болохоор  аль болох намар оройхон замаа тавиад өвөл нь хөлдөөж, дараагийн зун нэг жилийн нас даасан гээд мөнгөө буцаагаад авчихдаг гэх ч олны яриа ортой ч юм шиг.Чадвартай боломжтой гэгдэх ганц нэгхэн компанид найддаг Эрдэнэтчүүдийн хувьд зам шинэчлэх ажилд өрсөлдөгч сайтай компаниудыг сонгон шалгаруулах эрэлт хэрэгцээ бий болжээ.Хэсэгхэн тэсчихвэл сайхан замтай болно гэж тайвшруулаад өнгөрөх бус зуны дэлгэр цагт хийдэг жишиг тогтоочихвол сайнсан. Юутай ч зам завсарын ажил хурдан дуусаасай...

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархал илэрхийлж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан

hgbfd

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.