Гэр хорооллын багуудад энэ онд 330 ширхэг шинэ гэрэлтүүлэг хийгджээ

 Хэдийгээр аймаг орон нутгийн зүгээс  жил бүр хотын гэрэлтүүлгийг сайжруулах ажил хийж байгаа ч гэр хорооллын гэрэлтүүлэгийг бүрэн төгс болгоход хугацаа орох юм. Сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувийг гэр хороололд төвлөрүүлж байгаа  ч гэр хорооллын алслагдсан багуудад гэрэлтүүлэг шаардлагатай хэвээр байна.Магадгүй хотын хөдөө гэж нэрлэгддэг гэр хороолол өдрөөс өдөрт тэлсээр байгаа нь асуудлын гол байж ч мэднэ.

Гэрэлтүүлгийн ач тус гэр хорооллынхонд бүгдэд нь хэрэгтэй байна. Япон улс хэдэн жилийн өмнөөс  гэмт хэргийн тоогоо бууруулахын тулд хэрэгжүүлсэн хамгийн гол ажил нь гэрэлтүүлэг байсан гэдэг. Хотынхоо бүх дүүргийн гудамж талбайг гэрэлтүүлэгтэй болгосон нь үр дүнгээ  өгч гэмт хэргийн тоо мэдэгдэхүйц буурчээ.Эрдэнэт хотын хувьд гэрэлтүүлгийн ажилд өндөр ач холбогдол өгч буй. Энэ онд 328 ширхэг гэрэлтүүлгийн долоон  багт байршуулсан тодруулбал нэг багт 50-60 ширхэг гэрэлтүүлэг шинээр тавьжээ.

  Хот байгуулалт барилга захиалагчийн алба ОНӨҮГ-ын хяналтын инженер Х.Нэргүй: 

Зам талбайн гэрэлтүүлгийг нарийн зураг төслийн дагуу хийдэг ажил. Гэрлийн шонгийн өндөр, гэрлийн чадал, гэрлийн шонгийн хоорондын зай гэх мэт хоорондоо пропорциональ харьцаа бүхий үзүүлэлт их чухал байдаг. Гэрэлтүүлгийг тавихдаа тухайн гудамжинд байгаа гэрлийн шон дээр шууд суурилуулж байгаа. Лед гэрэлтүүлэг нь харьцангуй үнэтэй, бусад гэрлээс хүчин чадлын хувьд ч сайн гэдгийг онцолох хэрэгтэй.Энэ онд  алслагдсан багуудад хийгдсэн гэрэлтүүлэгүүдийн ажилд иргэд сэтгэл хангалуун байгаа.Учир нь энэ онд хийгдсэн багууд Говил, Даваат гэх зэрэг холын багууд хамрагдсан..Энэ ажил үргэлжилээд явагдана. Бид гүйцэтгэлийн хяналтын тогтмол тавьж ажилласан.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.