Эрдэнэт хот: 2020 онд 20 багт шинээр камержуулалт хийгдэж шуурхай удирдлагын төвтэй холбогдоно

Аймгийн “Мэдээлэл шуурхай удирдлагын төв” нь GPS хяналтаар нийтийн тээврийн үйлчилгээ, теле камерын тусламжтайгаар төв замын хөдөлгөөнийг бүрэн хянаж эхэлсэн энэ онд  орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдсэн камержуулалтийг гэр хорооллын багуудад түлхүү хийж нийт 7 багт 100 гаруй шинэ камерийг 320 гаруй сая төгрөгөөр дөрвөн  компани гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна.

 "Хот байгуулалт барилга захиалагчийн алба" ОНӨҮГ-ын хяналтын инженер Х.Нэргүй: 

 Энэ онд нийт 7 багт 100 гаруй шинэ камржуулалт хийгдэж хүлээн авсан бөгөөд 48 ширхэг камерыг шинэчлэн засварласан байгаа. Ингэсээр гэр хорооллын багуудад өндөр хурдны чанартай камерууд тавигдаж шуурхай удирдлагын төвд холбогдосон гэсэн үг.Камержуулалтын ажлыг туршлагатай компаниудаар гүйцэтгүүлсэн нийт дөрвөн компани тус ажлын гүйцэтгэгчээр ажилласан.Одоо бүрэн хүлээлгэж өгөөд байгаа 102 камер нэмээд шинэчлэн засварласан 48 камер нийт 150 хяналтын камерийг шуурхай удирдлагын төвд 100% хүлээлгэн өгсөн энэ долоо хоногтоо багтаан тедер зарлагдсанаар  дахин 13 багт камержуулалтын ажил хийгдэнэ. 

Мөн хэт ягаан туяагаар мэдэрдэг хоёр камер хотын урд, хойд цэгт байрлах бөгөөд тухайн орчны нөхцөл байдлыг  тод  харуулдаг, хөдөлгөөн мэдэрдэг, 360 градус эргэдэг, гал түймрийн аюулыг илрүүлэх мэдрэгчтэй. Тодруулбал аймгийг бүхэлд нь харах давуу талтай камерууд хийгдэхээр төлөвлөгдсөн.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

Дугаар хардаггүй камераар яахийн

Буяндэлгэр

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.