Аймгийн төвийн хэрэглэгчдийн цахилгааны шөнийн тарифыг тэглэнэ

Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам ирэх 11 дүгээр сараас хэрэгжинэ. Өмнө нь аймгийн төв, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын хэрэглэгчдийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувь хөнгөлдөг байсан. Харин энэ өвөл шөнийн тарифыг 100 хувь тэглэхээр шийдвэрлэжээ. “Ингэснээр орон нутгийн агаарын бохирдол буурч, иргэд ая тухтай нөхцөлд амьдрах боломж бүрдэнэ” гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх ярилаа.Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд шөнийн тарифын хөнгөлөлтөд нийслэл хотын 120 мянга орчим айл өрх, 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын 1500 орчим айл өрх хамрагдаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.