Орхон аймаг: ИТХ-ын сонгуульд 5 нам эвслээс 87 мандатын төлөө 221 нэр дэвшигч өрсөлдөж байна

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхэллээ.  

Энэ удаагийн сонгуульд улсын хэмжээнд  12 нам, эвслээс болон бие даан 17,149 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2,148 хэсгийн хороонд сонгогчдын нэрсийн жагсаалтыг хүргүүлжээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн үр дүнд 21 аймаг, нийслэлээс 816 төлөөлөгч, 330 сум, 9 дүүргээс 7,353 төлөөлөгч сонгогдох юм. Орхон аймгийн хэмжээнд санал авах 37 хэсгийн хороо ажиллаж байна. Үүнээс 34 хэсгийн хороо Баян-өндөр суманд 3 хэсгийн хороо Жаргалант суманд ажиллаж байна.

Орхон аймгийн ИТХ, Баян-өндөр сумын ИТХ-ын  сонгуульд 5 нам эвслээс 87 мандатын төлөө 221 нэр дэвшигч өрсөлдөж байна.Санал авах хэсгийн хороодуудад эрүүл мэндийн газрын эмч мэргэжилтэнгүүд болон ОБГ ,ЦГ-ын алба хаагч нар ажиллаж байна.Саналаа өгөхөөр ирсэн иргэд амны хаалтаа зүүхээ мартуузай гэдгийг сануулжээ.

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.