"Эрдэнэт үйлдвэр “хүний нөөцийн ажилтны өдөр-ийг оюунлаг баяр болгон тэмдэглэж байна

Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хуралдаанаар “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг нь мөнхжүүлэх журам”-д “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдөр тэмдэглэх тухай заалтыг нэмэлтээр оруулсан байдаг. Улс даяар энэ өдрийг 5 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хүний нөөцийн ажилтнуудыг хамруулсан хэд хэдэн ажлыг зохион байгууллаа.      Үйлдвэрийн газрын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын холбогдох удирдлагууд  өнөөдөр хүний нөөцийн мэргэжилтнүүддээ баяр хүргэн, ажлын байран дээр нь гэнэтийн бэлэг барилаа.

Эрдэнэт үйлдвэр хүний төлөө үйлдвэр. Энэ утгаараа боловсон хүчний бааз сууриа бэхжүүлэх, инженер техникийн ажилтнуудаа чадавхижуулахад бүх талаар анхаарсаар ирсэн. Үе шаттай цогц хөтөлбөрүүд хэрэгжүүлж эхэлсэн нь хүний нөөцийн бодлогын хэсэг болж байна. 

     “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийг угтан уурхайчидтай харилцаж ажилладаг хүний нөөцийн мэргэжилтнүүдээ сургалтад хамруулж, мэргэжлийнх нь онцлогийг харуулсан оюунлаг байдлаар тэмдэглэж байгаагаараа онцлог жил болж байгааг ЗХНБГ-ын Хүний нөөцийн албаны дарга Б.Одгарьд хэлж байлаа. Тэрээр энэ өдөр Эрдэнэт үйлдвэрийн хүний нөөцийн бодлогын түүхэн хөгжлийн үе шатыг өчигдөр, өнөөдөр, маргааш гэсэн гурван цагийн хэлхээс дор харуулсан сэтгүүлийн дээжийг хүний нөөцийн ажилтан бүрт бэлэг болгон, баярын мэндчилгээ дэвшүүлсэн. 

     Эрдэнэт үйлдвэрийн оршин тогтнохын илэрхийлэл, үнэт баялаг болсон уурхайчдыг өнгөлөн тордож буй үе үеийн хүний нөөцийн ажилтнууддаа “Хүний нөөцийн ажилтны өдөр”-ийн мэндийг хүргэе. 

И.Чинтогтох
Фото: Ш.Лхамсүрэн

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.