12-15 насны хүүхдүүд бүлэглэн 40 орчим тээврийн хэрэгсэл хулгайлсныг илрүүлжээ

2019 оноос 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл он хуучирсан гэх тодотголтой тээврийн хэрэгслийг нийслэл хотын нутаг дэвсгэрээс хулгайлсан гэмт хэрэгт насанд хүрээгүй яллагдагчаар татагдан шалгагдаж байсан 4 этгээд дахин гэмт хэрэг үйлдэснийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.

Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сараас эхлэн бусдын нийт 30 орчим тээврийн хэрэгсэлийг хулгайлсан насанд хүрээгүй этгээдүүд болох А, Б, З, У нар нь 12-15 настай сургуулийн насны хүүхдүүд боловч сургуульд сурдаггүй, явдаггүй бөгөөд бусдын нөлөөнд автан он хуучирсан гэх тээврийн хэрэгслийг хулгайлдаг хэмээсэн байна.

Тэд батлан даалтад шалгагдаж байх хугацаандаа дахин нийслэл хотын нутаг дэвсгэрээс тээврийн хэрэгслийг хулгайлсан гэмт хэрэг үйлдэж хэргийн газраас оргосон байсныг алба хаагчид дахин илрүүлжээ. Шалгалтын ажиллагаагаар дахин нийт 10 орчим тээврийн хэрэгслийг хулгайлж 4 автомашиныг Төв аймгийн Лүн сум, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал суманд тус тус орхиж зам тээврийн осол хэрэг үйлдэж мөн хэргийн газраас зугтаасан байна.

Уг хэрэгт Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.