Сонгогч та иргэний үнэмлэхээ мартсан бол хурууны хээгээрээ саналаа өгөх боломжтой

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуульд Орхон аймаг  66866 сонгогч нэрсийн жагсаалтанд бүртгэгдсэн. Орон нутгийн сонгуулийн санал авах  37 хэсгийн хороо ажиллаж байгаа бөгөөд хэсгийн хороодод сонгогчдын тоо,саналын хуудасны загвар мандатын тооноос хамаарч  харилцан адилгүй санал тоолох машинуудыг байршуулсан байна.

Нийт хэсгийн хороодод 57 санал тоолох машин өнөөдөр  ажиллаж байна. Саналын хуудсанд мандатын тооноос илүү нэр дэвшигчийг дугуйлбал хүчингүйд тооцохыг анхааруулсан ч сонгогчид саналын хуудас хүчингүй болох зөрчил цөөнгүй гарсаар байна.Энэ тохиолдолд сонгогч та  өргөдөл бөглөж дахин нэг удаа саналын хуудас авах эрхтэй. 

Иргэд  иргэний үнэмлэхгүй байсан ч хурууны хээгээ уншуулаад саналаа өгөх боломжтой гэдгийг сонгуулийн хорооноос мэдэгдсэн. Харин санал өгч байгаа тухайн иргэний хурууны хээг таниагүй тохиолдолд иргэний үнэмлэх, иргэний үнэмлэх-ний лавлагааг шалгаж саналыг өгүүлэх боломжтой.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.