Орхон аймгийн "ШИНЭ" засаг даргад өрсөлдөж буй эрхэмүүд
Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль өчигдөр болж өнгөрлөө.Орхон аймгийн ИТХ-ын 35 төлөөлөгчийн 23 буюу 77.5 хувь нь МАН-аас сонгогдоод байна.
Энэ удаагийн сонгуульд дахин Эрдэнэт хотод МАН үнэмлэхүй ялалт байгуулсан нь ирэх дөрвөн жил эрх барина гэсэн үг. Ингэснээр дараагийн засаг даргыг томилох эрхтэй боллоо.
ИТХ-ын шинэхэн сонгогдсон төлөөлөгч С.Батжаргал тодруулбал одоогийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч тэрээр дараагийн засаг даргад горилогч түүний хувьд өнгөрсөн дөрвөн жилд Дэд бүтэц хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажилласан нарийн ярьвал Д.Батлуттай ойр ажилласан баруун гарын тоглогч гэж хэлж болно. Бүлэг фракцын хувьд аль аль талдаа эвийг эрхэмлэдэг гэлцдэг. Түүний хүчтэй өрсөлдөгч бол А.Түвшинжаргал төрийн ажлыг доороос нь хийсэн энэ удаагийн сонгуульд хамгийн өндөр санал авсан нэр дэвшигчээр тодорсон тэрээр цагаанчулуут багийн Засаг даргаар 12 жил ажилласан нэгэн 2012-2016 мөн 2016-2020 онд дарааллан ИТХ-ын төлөөлөгчөөр дэвшсэн тойрогтоо нэгээр гарч ирсэн чансаа өндөртэй улс төрч гэгдэж буй. 2016 онд МАН олонхи болоход тэрээр намын журмын нөхөддөө ИТХ-ын даргаар очих хүсэлтэйгээ уламжилсан ч томилгоог орлогчоор орлуулсан байдаг.
Энэ удаад тэрээр чимээгүй өнгөрөхгүй л болов уу? Засаг дарга уу? аль эсвэл ИТХ-ын даргын суудалд санаархах нь лавтай. Ил бус ч далд намын дотоод үзэл бодол сандал суудлын төлөөх өрсөлдөөн өрнөж буй энэ өдрүүдэд ялсан намын бялуу хуваалт хөшигны цаана хамгийн сонирхол татсан хэвээр үргэлжилж буй. Орхон аймгийн Засаг дарга цаашлаад Эрдэнэт хотын захирагчид горилж байгаа дараагийн гол тоглогч бол Эрдэнэ багаас сонгогдсон шинэхэн ИТХ-ын төлөөлөгч Д.Мөнхбат гадна талд энгийн нэгэн харагддаг ч бүлэг фракцын эв нэгдэл нарийн чимхлүүр улс төрийн тохироог сайтар хийж чаддаг нэгэн. Намын даргын гол судсыг атгасан түүнд засаг даргад өрсөлдөх бүрэн эрх бий.
Орхон аймгийн МАН-ын хорооны дарга Д.Батлутын итгэлт анд Д.Бүүвэйбаатар түүнийг дараагийн засаг даргад нэр дэвшүүлэх магадлал өндөр. Учир нь хэдийгээр ИТХ-ын сонгуульд өвдөг шороодсон ч засаг дарга ИТХ-ын Төлөөлөгч байх шаардлагагүй талаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан тиймээс энэ суудалд суух боломжтой нэг хувилбар юм. Гэвч эрүүл мэндийн шалтгаанаас үүдэлтэй татгалзах боловуу гэж харж байгаа ч юм яаж эргэхийг таашгүй.
МАН дотор хатуу самар гэгддэг мэдлэг боловсролоороо ялгарч илүүрхдэг П.Пүрэвлхагва буюу ИТХ-ын дарга шинэхэн төлөөлөгч тэрээр Засаг даргад санаархах эрхтэй нэгэн олон жил санхүүгийн асуудалд түүний мэдлэг танил талыг ашиглаж төрийн сангийн нарийн асуудлууд гацаанаас гарч түүний нүүр сангийн яаманд аль талаасаа тахалдаг төрийн сангийн даргаас эхлээд засаг даргын орлогч, ИТХ-ын даргын алба хашсан түүнд Засаг даргын суудал л үлдээд буй. Намын гишүүд гараа өргөөд дэмжвэл ирэх дөрвөн жил Эрдэнэт хотыг захирах хүсэл тээж яваа хүний нэг.
Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь тэр чигтээ багтдаг гэлцдэг улс төрчид тэр дундаа олон жил ИТХ-ын төлөөлөгч хийж явсан хүмүүс хэн нь ч бай өнөөдөр Засаг даргад санаархах нь зүйн хэрэг тэдний нэг бол М.Түмэнжаргал өнгөрсөн дөрвөн жил Хотын захирагчийн албаны даргаар ажилласан түүнд Засаг даргын суудалд суух хүсэл бий.Жаран чавганц уралдаад нэг түрүүлдэг гэдэгчлэн хатуу ширүүн өрсөлдөөн дундаас хэн нэгэн нь энэ суудалд суух нь тодорхой.
Орхон аймгийн МАН-аас одоогоор "Засаг даргад нэр дэвшигчийг албан ёсоор тодруулаагүй" гэдгийг эх сурвалж хэлж байгаа ч тэд аль хэдийн тохироо хийсэн байх талтай.
Төлөөлөгчдийн олонхын буюу 50-аас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар, томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгох хуулийн заалт бий. Олонхи болсон МАН ирэх өдрүүдэд хуульд заасны дагуу бүрэн эрхийн анхны хуралдаанаа хийж ИТХ-ын даргаа сонгох бөгөөд энэ хуралдаанаар Засаг даргыг томилох магадлалтай.
Засаг даргад нэр дэвшигч нь дараах шаардлагыг хангасан байх талаар хуульд тусгасан байна.
- 26.5.1.дээд боловсролтой;
- 26.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;
- 26.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;
- 26.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;
- 26.5.5.ялгүй байх гэсэн шаардлага бий.
Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл 47
-
Ннн
2020 оны 10 сарын 26
IP: 43.231.113.120
Ганцогт л болмоор юм аа хийсэн юмтай хүн
-
Зочин
2020 оны 10 сарын 19
IP: 43.231.113.120
Мөнхбат
-
Э
2020 оны 10 сарын 19
IP: 43.231.113.120
Бүүвэйбаатар л биш шүү
-
Зочин
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
Мөнхбат
-
Зочин
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
Батжаргалыг дэмжиж байна.
-
Борхуул
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
Төрд олон жил ажилласан дадлага туршлага, хувь хүний зан чанарыг бодсон ч Б.Жигдэнгомбо даргыг дэмжиж байна.
-
Зочин
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
С.Батжаргалыг дэмжиж байнаа.
-
Зочин
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
Жигдэнгомбо даргыг дэвшүүлээрэй.Мундаг ажлын туршлагатай хүн.
-
Зочин
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
Д.Мөнхбат чадвартай залуу.Засаг даргад яг тохирно.
-
Зочин
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
Жигдэнгомбоо МАН Засаг даргаар томилох хэрэгтэй шүү.Төрд асар олон жил зүтгэсэн ажлын өндөр туршлагатай,тулхтай ,шударга ,хувийн ашиг сонирхол багатай хүн шүү.
-
Зочин
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
Бүүвээбаатар л биш бол хэн ч яахав. Бүүтээбаатар чинь гэр бүлээрээ бүлэг хулгайчид гэсэн. Удахгүй хэрэг нь ил болох байхаа
-
zooriu
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
Mongolchuud hunii udam sudar, ungursun amidraliin tuuhiig ih hardah ard tumen. Tuvshinjargal bol maliin hulgaichiin l huuhed aaw n maliin hulgain hergeer yl awch baisan terend tuslaal yawdag bsan biz. Purevlhagva n l hamaagui deer haragdaj bndaa
-
зочин
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
здо батжаргал засаг болоход тохирох залуу их мэдлэг чадвартай залуу шvv
-
DHA
2020 оны 10 сарын 18
IP: 43.231.113.120
Erdenet us gej dampuursan gazar ig udurdaj bsan nuhur zasag udirdaj chadahuu..,
-
Жава
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Пүрэлхагва дээр бусад нь дэмийдээ
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Аан Цолмон гэдэг хүний бичсэнтэй санал нэг байнаа.Түвшинжаргалын талаар үзэл бодлоо илэрхийлсэн чинь наад Лхагважав чинь аймаар доромжлоод байсан тийм ч учиртай хүн болов уу гэж бодсон үнэн байх нь.
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Буруу сэхсэн хүнийг бурхан буцаагаад байранд нь тавьдаг гэж байгаа.Бүүвэйбаатар Түвшинжаргал нар ч их буруу сэхсэн дээ.Одоо бүр сэхэж байгаад.......буцаад байрандаа очих вий дээ
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Цолмон гэгч ил гарж хэлж чадахгүй бол далдаас далчиганаад яахавдээ чам шиг амьтныг бодвол Түвшинжаргал гэгч хүн хаана ч шударга зангаараа бусдыг манлайлж явдаг хүн. Харлуулж дийлэхгүй болохоор хөгийн арга олждээ чи
-
Цолмон
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Түвшинжаргал гуай бөөр бөгсний асуудлаа шийдэж байж засаг даргад санаархахгүй бол хэцүү дээ. Лхагважав гэх хүүхэн эхнэрийг нь халж тэргүүн хатагтай болно гээд гүйж явах юм билээ кккк
-
Wwi
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
.
-
Би
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Ганцогт шиг нөхдүүд гудманд байвал зохино. Төрийн албыг жаахан цензуртай болгомоор юм.
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Түвшинжаргалын нэрийг дэвшүүлье. Энд санал өгч болдог бол
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Хаха, ганцхан IP хаягнаас олон өөр өөр нэрээр бичиж ганц хүнийг дэмжиж нтр, инээдтэйм бэ
-
Л.Цэрэнчимэд
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Сумын засаг дарга С. Ганцогт л хүнийхээ хувьд тохирох хүн дээ.
-
Irgen
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Түвшинжаргал сайн хүн шүү
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Аймаг, сумаа хөгжүүлье л гэж хүсэж байвал мэдээж Түвшинжаргал, энэ хүн шулуун, шударга, эмх цэгцтэй, илтгэх чадвартай, муугийн нөлөөнд автаад байхгүй, өөрийн гэсэн байр суурьтай нь олон жилийн туршид харагдаж бна
-
Saraa
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Batlutad 4jil moljuulsen dahiad 4 jil hend ni ch moljuulsench yahuudee. Yum uzeegui mungunii shunaluud
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Түвшинжаргал засаг дарга
-
Эрдэнэт хүн
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Төрийн ажлыг багийн зохион байгуулагчаас нь авхуулаад хийсэн хүн бол Түвшинжаргал өнөөдөр аймаг удирдаад нийгэмд чиглэсэн томоохон ажлуудыг удирдаад явж байна. Энэ хүний талаар нэгч муу мэдээлэл гарахгүй байгааг харахад хаанч нэр хүндтэй хүн юм гэдэгээ харуулж байна.
-
Үндсэрхэг Монгол
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Түвшинг засаг болгоорой МАН-д сайн нэр авчирна шүү!
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Түвшинжаргал нэг тойргоос 4 удаа сонгогдлоо. Энэ нь энэ хүний тууштай зарчимч байдлыг ил тод харуулж байна Тойрог тойрог сольдог хүмүүсийг бодвол хийсэн ажлаараа бусдад үнэлэгдэж чаддаг хүн гэдгээ харуулж байна .Түвшинжаргал хатуу үгтэй ч хариуцлагатай удирдагч гэж боддог. Засаг дарга болвол орон нутгийн ажлыг хөнгөхөн хийчих хүн шүү
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Батжаргал нь дээр дээ.
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Энэ хүмүүс дотор олигтойхон сургууль төгссөн хүн байдаг юмуу.Ихэнх нь дарга болоод удирдлагын хөгжлийн академид оройгоор сурсан болж диплом авсан сонсогддог.Адаглаад л их сургууль төгссөн хүн байна уу.Пүрэвлхагваас бусад нь цүнх бариад сонгуульд шогшоод л гарч ирэгсэд юм байна даа
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Хамт ажилладаг хүмүүс нь 2 орлогчийнхоо Батжаргалд ам сайтай юм билээ.Батжаргал гарах байх
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Түвшинжаргал ч их хүн муутай биеэ тоосон хүн гэж найз нар нь ярьдаг юм билээ дээ.Найз нартаа үнэлэгддэггүй хүн нийгэмд тустай байж чадахгүй байхаа.
-
цэцэг
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
юу нь ганцогт вэ сумын харьцааны соёл 0 ааш 0 мэдлэг 0 боловсрол хулхи өөрөө хүртэл харагдаж бгаа шиг ээ биш хулхи . Пүрэвлхавга хамгийг дөхөм. юу нь Бүүвэй юэ бас
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
За даа жаахан тулхтай нь Пүрэвлхагва юм даа.Бүүвэйбаатар Түвшинжаргал 2 рекламны паузууд.Хувийн амбиц тоглолт ихтэй
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Пүрэвлхагва нь дээр дээ.Эсвэл Батжаргал юм даа.Нөгөө 2 нь асар нэр хүнд муутай их зантангууд
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Түвшинжаргал туршлагатай анхан шатнаас л ажиллаж эхэлсэн 4 удаа нэг тойргоос сонгогдсон, тууштай зарчимч ажил хийх хүнээ сонгоцгоое
-
Хорол
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Пүрэвлхагва дээрдээ бусад нь ч дэмий дээ засаг их чухал шүү
-
Зочин
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
Пүрэвлхагва нь арай тулхтай биз дээ.
-
юмээ
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
пүрэвлхагва дарга болох бх арай дээр
-
зүчээ
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
ганцогт сумандаа бсан нь дээр дээ шунал ихэдвэл шулам болно
-
цэнгэл
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
батжаа бүүвэй түвшин нтр ч нэр хүнд муутай гарууд ш дээ
-
дууяа
2020 оны 10 сарын 17
IP: 43.231.113.120
пүрэвлхагва нь дээр байлгүй дээ
-
Орхон
2020 оны 10 сарын 16
IP: 43.231.113.120
Ажил хийдэгийг нь сонговол уг нь Ганцогт л болмоор .
-
erdenet
2020 оны 10 сарын 16
IP: 43.231.113.120
Bayantsagaanii Baska hamgiin olon hunii sanal 1437 awsan daa. toloologch hun Iim l baih heregtei.
Сэтгэгдэл үлдээх