Өнөөдөр 17:30 минутанд эхэлсэн Орхон аймгийн МАН-ын хорооны хурал бүтэн 3 цаг гаран хуралдсаны үндсэн дээр ИТХ-ын дарга болон Аймгийн засаг даргад нэр дэвшигчдийг намын хорооны гишүүдийн санал хураалтаар шийдвэрлэлээ. Ирэх дөрвөн жилд эрх баригч намын хувьд чухал он жилүүд угтаж буй өнгөрсөн бүрэн эрхийн хугацаанд сөрөг хүчний ердөө хоёрхон төлөөлөгчтэй ажиллаж бүрэн эрхээ хэрэгжүүлсэн. Шинээр бүрэлдсэн ИТХ өнөөдөр сөрөг хүчний арванхоёр төлөөлөгчтэй болсон. Эрх баригч нам бодлого шийдвэрийг зангиддаг иргэдийн хурлыг удирдах эрхэмээр энэ удаа Д.Мөнхбатыг сонгожээ.

Тэрээр намын хорооны хуралд ямар ч өрсөлдөгчгүйгээр санал хураалтанд оролцсон бөгөөд 100% саналаар түүнийг намын нөхөд нь гараа өргөөд дэмжсэн байна. Д.Мөнхбат нь эдийн засагч мэргэжилтэй ИТХ-д 2008 оноос эхлэн сонгогдсон 4 ч удаа иргэд сонгогчдын итгэлийн тээсэн төлөөлөгчдийн нэг бөгөөд ялгарах давуу тал нь нэр цэвэр улс төрч юм.Тэрээр ирэх дөрвөн жилд ИТХ-ыг удирдана.

Орхон аймгийн Засаг даргад хэд хэдэн нэрс хөвөрч байсан ч өнөөдрийн хуралдаан дээр гурван хүний дунд хүчтэй өрсөлдөөн явагдлаа.Хурлын эхэнд намын хорооны тэргүүлэгчдийн санал хураалт явагдсан бөгөөд тэргүүлэгчдийн гаргасан шийдвэр дээр хурлын үйл явц өрнөсөн гэж хэлж болно. Намын хорооны гишүүдийн хурлын заалнаас аймгийн Иргэдийн Хурлын төлөөлөгч, Хотын захирагчийн албаны дарга асан М.Түмэнжаргал, "Эрдэнэт Ус" ДТС ОНӨХК-ийн дарга асан Д.Бүүвэйбаатар, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар гарч ирж өрсөлдсөн.Орхон аймгийн намын хорооны дарга Д.Батлут өөрийн хүнээ  намын бодлогоор оруулж ирсэн нь нэр дэвшигч  Д.Соёлчхүү  байв.Түүнд намын гишүүдээс 43 саналаа өгсөн бол  Д.Бүүвэйбаатарт 29 хүн санал өгчээ.Харин М.Түмэнжаргалд ердөө 6 хүн санал өгсөн байна. Д.Бүүвэйбаатрын тухайд хоёр ч удаа Засаг даргад өрсөлдөж буй намын нөхдийн дэмжлэг дутсан уу?Орхон аймгийн намын хорооны  дарга итгэлд анд  Д.Батлуттайгаа түнжин хагарсан уу?Тэд түүнд боломж олгосонгүй. МАН-ын хорооны 78 гишүүн оролцсон тус хурлын эцсийн шийдвэрийг танилцуулахад одоогийн  ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүг Засаг даргад дэвшүүлж  МАН-ын намын удирдах зөвлөлд хүргүүлэх шийдвэрийг гаргасан байна. Гэхдээ энэ бол эцсийн шийдвэр бус ИТХ-ын  анхдугаар хуралдаанаар  хэлэлцэж гараа өргөсөнөөр  Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өргөн барьж батламжлах юм.Одоогоор засаг даргын хоёр орлогч тус албанд ахин ирэх дөрвөн жилд хэвээр үлдэх тухай яриа явагдаж байгаа бөгөөд "Баян-өндөр" сумын засаг дарга ЗДТГ-ын даргад томилогдох эрхэмүүдийн нэрс хөвөрсөөр байна.

 

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

(*) - Заавал бөглөх.

Сэтгэгдэл 16

  • Шинэ мэдээ