Танилц: МАН-ын хороо хуралдаж Засаг даргад С.Батжаргал, ИТХ-ын даргад Д.Мөнхбат нарыг дэвшүүлэх шийдвэр гаргалаа

10-р сарын 15 ны өдөр болж өнгөрсөн Орон нутгийн сонгуулиар олонхи болсон Орхоны МАН-ын хорооныхон ойрдоо олны анхаарлын төвд байв. Учир нь эрх баригч нам засгийн эрхийг атгадаг эрх мэдэлээ эдлэх гэж нэг ёсондоо ИТХ-ын даргын суудал Засаг даргын суудлын төлөөх тулаанд намын хорооны гишүүд хоёр хуваагдаж эв нэгдэлээ эвдсэн өдрүүд өнгөрсөн гэж болно. Эхлээд ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүүг намын хорооны хурлаас гараа өргөөд дэмжсэн ч шүүхийн шийдвэртэй холбоотойгоор нэрээ татсанаар дараагийн таавар нэрс хөвөрч эхэлсэн. МАН-ын гишүүн Ц.Бат-энх өөрийгөө Орхоны засаг болно хэмээн цуурхал мэдээлэл цацсан ч хачир дээрээ түүний нэр Орхоны намын хороон дээр огтхон ч яригдаагүй байв. Энэ мэтчилэн ДЦС-ын дарга Л.Эрхбаатар, "Эрдэнэт ус" ОНӨҮГ -ын дарга асан Б.Бүүвэйбаатар, МХГ-ын дарга Б.Жигдэнгомбо, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва зэрэг хүмүүс Засаг даргын суудалд санаархсан ч бүлэг фракцын харьцаа намын даргын тохироо зэргээс шалтгаалан бүдэрчээ.

Улс төрд өөрийн гэсэн байр сууриа  олчихсон, хэлэх үгтэй, хийсэн ажилтай  аймаг орноо мэдэх хүн Орхоны МАН-ын хороонд  бий. Тухайлбал, Б.Бүүвэйбаатар түүний хувьд олон жил улс төрд чанагдсан МАН-ын хорооны ядарсан үед ч задарсан үед ч  түшсэн нэгэн.Үнэт зүйлээ алдаагүй  журмын нөхдөөсөө нүүр буруулаагүй гэдэг гэтэл түүнийг энэ удаа намын дарга Д.Батлут зүтгүүлж чадсангүй. Угтаа ямар шалтгаанаас түүнийг түлхэв гэдэг одоо ч сонирхол татсаар...

Одоогийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва бол эдийн засагч мэргэжилтэй  Орост сургууль төгссөн, аймгийн төсвийг цээжээрээ мэддэг зүүдэнд нь ч сэрээгээд төсвийн тоо баримт асуухад шуудхан хариулчих нэг ёсондоо гарын арван хуруу шигээ мэддэг нэгэн.Сангийн яамтай харилцдаг ганц тооны хүн гэлцгээдэг түүнд  Эрдэнэтчүүд тийм ч муу биш гэтэл тэднийг энэ удаад яагаад нэр дэвшүүлсэнгүй вэ?Тэд бас яагаад  дэмжлэг авч чадсангүй бэ? гэдэг асуулт сонирхол татсаар... 

МАН-ын бага хурлын гишүүн шинэхэн төлөөлөгч  ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва намын даргадаа ИТХ-ын даргын суудалд дахин ажиллах хүсэлтээ уламжилсан ч түүнийг өнжүүлэхээр  болсон шийдвэрийг энэ удаагийн МАН-ын хорооны ээлжит хуралдаанаар эцэслэн батлачихлаа.

Л.Эрхбаатар намын гишүүдийн дунд Засаг даргад тохирох хүн гэсэн мессэж явсан  ч төд удалгүй яам руу томилогдох тохироотой яваа түүнд Засаг даргын сэнтий багадсан уу? Намын гишүүд нь нийтээрээ гараа өргөсөнгүй юу? Шийдвэрлэх мөчид түүний нэр байсангүй ээ.  Ирэх лхагва гарагт хуралдах найм дахь удаагийн бүрэн эрхийн анхдугаар хуралдаанаар тэд дээрх хоёр эрхмийн нэрийг дэвшүүлэн санал хурааж төв рүүгээ УЗ-ын гишүүдэд илгээж улмаар  Засаг даргыг Ерөнхий сайд батламжлах юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /4/

хүнээ олж засаг даргад дэвшүүлсэнгүй. яагаад гэдэг их сонин байна шүү.

зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Сургууль төгссөн ч юмуу үгүй ч юмуу энэ нөхөр 2000 оны хавар хотын ТЭЦд жинхлэх гэж мөрөөрөө явсан хүнийг ажилаас нь халуулж байж орсондоо

Иргэ

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Амжилт хүсье ноён нуруутай хүн дээ

Баагий

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Цаг хугацаа л харуулна даа. Уг хүн нь хүнийг ядуу хүн гэж харьцдаггүйд л оршино. Их зөв залуу гэж л би боддог. Батлут дарга ч бодолтой л хүн дээ. Буруу хүнийг сонгоогүй л дээ.

Д. Билэгт

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.