Барилгын ажил 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна

 Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийн барилгын ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж, 50 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.  

Одоогоор хоёр давхрын цутгалтын ажил хийгдэж байна. Ирэх 11 сард барилга бүрэн баригдаж, дулаан болон бусад тоног төхөөрөмжийн угсралт эхэлнэ. Ингэснээр 2021 оны хавар Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэрийг иж бүрэн ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна” гэж Ил уурхайн Өрөмдлөг, тэсэлгээний хэсгийн дарга Д.Бямбадорж ярилаа. 
     Ил уурхайн Эмульсийн тэсрэх бодисын үйлдвэр 1993 онд байгуулагдсанаас хойш 25 дахь жилдээ ажиллаж байна. Хуучин үйлдвэр жилд 10 мянган тонн эмульсийн тэсрэх бодис үйлдвэрлэх хүчин чадалтайгаар ашиглалтад орж байсан бол 2000 онд өргөтгөл хийж, 13 мянган тонн хүртэл нэмэгдүүлж байжээ. Харин шинэ баригдаж буй үйлдвэр жилд 15 мянган тонн эмульсийн тэсрэх бодисыг орчин үеийн дэвшилтэт технологиор үйлдвэрлэх юм. 

М.Балжинням
Фото Б.Баттөгс

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.