Түрээсийн орон сууцны сугалааг энэ сарын 31, 11-р сарын 1,2-ны өдөр зохион байгуулна

Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт баригдаж байгаа 315 айлын түрээсийн орон сууцны гадна тохижилтын ажил бүрэн дуусч улсын комисс ажиллаж хүлээж аваад байна.  

Өнгөрсөн 7 хоногт орон нутгийн удирдлагууд тус барилгыг санхүүжүүлэгч Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзаж санхүүгийн эргэн төлөлттэй холбоотой гэрээнд гарын үсэг зурсан. Ингэснээр сугалааг явуулж түрээсийн орон сууцанд хамрагдах иргэд тодорхой болох юм.  Түрээсийн орон сууцны сугалааг ирэх 7 хоногийн сүүлээр буюу 10 дугаар сарын 31, 11-р сарын 1,2-ны өдрүүдэд зохион байгуулахаар боллоо. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал түрээсийн орон сууцны сугалааг зохион байгуулах хуваарийг танилцууллаа.

        Түрээсийн орон сууцны сугалааг өргөдөл өгсөн 1500 гаруй иргэдийг 8 бүлэгт хувааж явуулах бөгөөд Орхон аймгийн “Уурхайчин” соёлын ордон болон Хүүхэд залуучуудын театрт зохион байгуулах юм байна. Ажлын хэсгээс өргөдөл өгсөн иргэн бүрт утсаар мэдээлэх бөгөөд хэрвээ холбогдохгүй, дугаар нь ашиглалтанд байхгүй хаагдсан тохиолдолд мэдээлэх боломжгүй гэдгийг анхааруулж байна. Мөн сугалаанд өргөдөл өгсөн иргэн заавал өөрийн биеэр ирж оролцоно гэдгийг хэлж байна.

Түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийн өргөдлийг 2019 оны 12 дугаар сарын 11-нээс 2020 оны нэгдүгээр сарын 17-ны хооронд хүлээн авсан. Энэ хугацаанд нийт 8 зорилтот бүлгийн 1495 иргэн өргөдлөө ирүүлжээ. Нийт 315 айлын түрээсийн орон сууцнаас 217 байрыг иргэдэд өмчлөх, түрээслүүлэх хэлбэрээр, харин үлдсэн 98 байрыг иргэдэд худалдахаар болжээ. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.