Төрийн албаны 2020 оны ерөнхий шалгалтын хуваарь гарчээ

Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь өнөөдөр гарсан байна. Ерөнхий шалгалт 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн нийслэл болон орон нутагт хуваарийн дагуу зохион байгуулагдана. 

Төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 2020 оны 1 дүгээр сар, 10 дугаар сард цахим бүртгэлд хамрагдсан иргэд http://exam.csc.gov.mn/ сайтад өөрийн эрхээр нэвтрэн орж, баталгаажилтын хуудсаа хэвлэн авч, хуваарьтай танилцахыг зөвлөлөө. Жич: Хуваарьт өөрчлөлт оруулах боломжгүй.

Та нэвтрэх эрхээрээ орохдоо нууц үгээ мартсан бол цахим шуудан, бүртгэлтэй гар утасны дугаартаа код хүлээн авч нууц үгээ сэргээх боломжтой гэж Төрийн Албаны Зөвлөлөөс мэдээллээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.