УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт анхан шатны шүүхээс оноосон шийдвэрийг хэвээр үлдээлээ

Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт анхан шатны шүүхээс оноосон шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оноосон юи.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр 12:40 цагт эхэллээ.

Шүүх хуралдаанд прокурор Ц.Гансүлд, шүүгдэгч Д.Дамба-Очир, түүний өмгөөлөгч Э.Ганхөлөг, Ш.Амарбаяр, Б.Гүнбилэг нар оролцож байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг 6 жил хүртэлх хугацаагаар хасаж, 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсэн юм.

Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон тухай мэдээлж байсан билээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.