Сургуулийн орчин дахь хөвгүүдийн "АТАМАНДАЛТ" нэгнийгээ эрүүл мэндээр хохироож насан туршид нь сэтгэлийн шарх үлдээсээр байна

Хүн болох багаасаа хүлэг болох унаганаасаа гэдэг хүүхдийн хүмүүжил төлөвшлийн гол цэг болох СУРГУУЛИЙН орчинд чухамдаа дотоод ертөнцөд нь юу өрнөж  байгааг таахыг аргагүй. Бидний зорьж очсон 10 жилийн тус сургуулийн 8-12 ангийн сурагчдын дунд өрнөсөн ярианууд өнөө цагийн хүүхэд багачуудын бодит төрхийг харуулах шиг. Ширхэг чихрээ хувааж иддэг, сургуульдаа явах гэж зүүдэлж хонодог сурагчийн амьдрал гэгээн гэгээлэг бүхэн байгаа ч анхаарал хандуулж ажиглах олон асуудлууд нуугдаж байна. Ялангуяа  сургуульд хөвгүүд бие биенээ зодож, яргалдаг, охидыг өмссөн зүүснээр нь ялгаварлан гадуурхдаг үзэгдэл урьд жилүүдэд байсан тэр л чигээрээ ямар нэгэн дорвитой өөрчлөлт гарахгүй  байгааг хөвгүүд, охидууд ам уралдан ярилцана.  

Ахлах ангийн хөвгүүд доод ангийнхаа хөвгүүдийг дэглэдэг, тэрхүү харгислалын хариуг тэд доод ангийнхнаасаа авдаг байдал уламжлал мэт болсон гэхэд хилсдэхгүй. Энэ явдал даамжирсаар хүүхдүүд эрүүл мэндээрээ хохирсон байдал гарсаар байна.

Ил биш далд өрнөдөг тус асуудалд эцэг эх, асран хамгаалагч сургуулийн багш нийгмийн ажилтангууд анхаарал хандуулах хэрэгтэйг сануулж байна.Сумын сургуулийн дөрөвдүгээр ангид сурдаг дүү минь “Нууц ажиллагаа” гэх нэг хүүхдийг бүлэглэн зоддог дэгийн талаар ярьж, түүнээс айсандаа сургуульдаа явахгүй хэмээн аав, ээжээсээ уйлан гуйхыг үзэх хүртлээ сэтгүүлч миний бие ч сургуулийн амьдралыг гэгээн сайхан хэвээр нь төсөөлдөг байлаа. “Нууц ажиллагаа” гэдэг нь нэг хүүхдийг олноороо бүлэглэн зодож,мөнгө нэхдэг  дуу авиа гаргуулахгүйн тулд ам хамрыг нь таглаж, амьсгалыг нь боодог дэглэлт гэнэ.

.  “Сургуульд явуулахгүй л бол юу ч хийсэн яах вэ” гэж ярих арван  настай хүү энэ дайралтад өртөж, амьсгалаа боолгуулсан ту­хайгаа ярихдаа “Нүүр минь хөөгөөд байгаа юм шиг болж ирээд нэг сэрэхэд сургуулийн түлээний ард ганцаараа хэвтэж байсан” хэмээн сэртхийлгэм явдлыг нуулгүй хэлсэн.Энэ бол нэгэн сумын сургуульд өрнөсөн үйл явдал хүүг сэтгэл зүйчид аваачан үзүүлж сургуулиас нь гаргаж өөр сургуульд шилжүүлжээ.Гэвч хүүгийн сэтгэл зүйд том толбо үлдсэн.

Хөвгүүд анги бүлгээрээ хуваагдан зодолдог асуудал сүүлийн үед гарах болж тун сайхан цэнгэлдэх хүрээлэнгийн ойр цугларсан хөвгүүд олноороо зодоон хийж нэгнийгээ танхайран зодож байх үед цагдаа нар ирж хөвгүүдийн зодооныг таслан зогсоосон байна.Хөвгүүд хоорондоо зодолдоод зогсохгүй нэгнийгээ байнгын дарамтанд байлгадаг энэ нь мөнгө авчирах тамхи татах, согтууруулах ундааны зүйл хэрэглүүлэх, чатаар үг хэлээр доромжлох зэрэг сэтгэл зүйн дайралтуудыг хийдэг байна.

Сургуулийн орчинд гарсан хэргүүдийг эргэн сөхвөл өнгөрсөн жил Орхон аймгийн гэр хорооллын нутаг дэвсгэрт байрлах 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийн хоёр хүүг насанд хүрсэн хоёр залуу авто машиндаа суулган авч явах үерээ авто осол гарган хүндээр гэмтээсэн хэрэг гарсан байдаг. Тус хэргийн хохирогчид сурагчид байв.

Сургуулийн орчны зодуур, дэгээс болж алтан амиа бүрэлгэж, эцэг эхийнхээ элгийг харлуулсан хэрэг Хөвсгөл аймгийн Цагааннуур суманд одоогоос хоёр жилийн өмнө гарсан юм. Талийгаач хүү есдүгээр ангид сурдаг байсан бөгөөд өвлийн амралт дуусч, хичээл орохын урд өдөр амиа хорлосон байдалтай олдсон гэдэг. Эцэг, эхийнх нь ярьснаар хүү сургуульд явахгүй гэж ээж аавтайгаа маргаж, дотуур байрны зодуур дэгийн тухай ээждээ хэлж, явуулахгүй байхыг гуйсан аж. Гэвч хүүгийнхээ ирээдүйг бодсон тэд маргааш нь хүүгээ сургуульд хүргэж өгөх гэж байхад малд явсан хүү нь ийнхүү өөрийгөө бүрэлгэсэн байжээ. 

“Дунд сургуульдаа бусдыг дээрэлхэж байсан хүүхдүүдийн 65 хувь нь 24 нас хүрэхдээ ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдсон байдаг” гэжээ.

 Хүүхдүүд нэгнээ тарган, царай муутай, муу сурдаг, ядуу, аав ээжгүй гэж шоолох нь бий. Үүнийг бид ихэвчлэн гэнэн томоогүй хүүхэд насны шоглоод өнгөрдөг үе гэж боддог. Үнэн хэрэгтээ энэ бол хүүхэд хүүхдээ хүчирхийлж буй хэрэг аж. School bullying буюу сургуулийн орчин дахь дээрэлхлийн хамгийн хүнд хэлбэр нь амиа хорлох санааг өдөөж байдгаараа аюултай. Өөрөөр хэлбэл, олны өмнө эвгүй байдалд орж, өөрийгөө сул дорой гэж мэдэрсэн үед хүүхэд сэтгэлдээ хамгийн гүн шарх авдаг байна. Энэ шарх хэзээ ч арилдаггүй, хөгширсөн хойноо ч байж л байдаг. Элдэв хочоор дуудуулж, доромжлуулж, дарамтлуулж байсан хүүхэд өөртөө ямар ч итгэлгүй нэгэн болж хувирдаг аж. Сэтгэлээр амархан унаж, аливаа асуудлыг өөр дээрээ тусгаж, эмзэглэнэ, эргээд хэн нэгнийг дээрэлхэнэ. Ингэснээр амьдралдаа буруу шийдвэр гаргаж, хувь тавилангаа хүртэл өөрчилдөг байна.

Сургуулийн орчинд дээрэлхүүлсэн хүүхдийн сэтгэл зүрх насан туршдаа шархтай үлддэг аж. Ирээдүйд ямар хүн болж төлөвших нь ч үүнээс хамааралтай. Тэгэхээр сургуулийн орчин дахь дээрэлхэлд  бид анхаарлаа хандуулах зайлшгүй хэрэгтэйг сануулсаар байна. Таны хүүхэд хэн нэгэнд дээрэлхүүлдэг юм биш биз? Энэ асуултыг та өөртөө  тавиад нэг үзээрэй

Ер нь бид сонсоод л өнгөрдөг  байдаг л зүйл мэт үл ой­шоож, мэддэг ч мэдээгүй юм шиг өнгөрөөсөөр ирсэн энэ далд “яргалал” сэтгэл зүйн дайралтууд нь олон арван хүүх­дийг сэтгэл зүйн дарамтанд амьдруулж байгааг мэдэх аргагүй юм.Энэ бол цэвэр сургуулийн орчинд тандалт судалгаа хийдэг ярилцдаг нийгмийн ялгааг гарган орчин үетэйгээ зохицсон тэр бодит зүйлд тулж ажиллаж чадах орчныг боловсон хүчнийг бид бэлдэх хэрэгтэй цаг иржээ.Энэ бол хүүхдийн сурч боловсрох орчин гэж сургуулийн орчныг буруутгах бус хүүхдийн гэрийн хүмүүжил эргэн тойрны хүрээлэл нийгмийн сүлжээнээс олж авч буй бохир мэдээлэл зэрэг олон хүчин зүйл нөлөөлж буй. Гэвч энэ бүхний эцэст ирээдүйд бид сэтгэл зүйн гутрал, дарамтанд өссөн ХӨВГҮҮД-ээсээ буруух хайгаад суух уу? Охидын хүчирхийллийг сэтгэл сэртхийм мэдээллүүд олон нийтэд хүчтэй хүрдэг ч бодит амьдрал дээр ХӨВГҮҮДЭД БЭЛГИЙН ХҮЧИРХИЙЛЭЛ үзүүлсэн хэргүүд гарсаар байна. Эрдэнэт хотын нийт хүн амын 30 орчим хувийг хүүхэд багачууд эзэлдэг энэ бол бага тоо биш.

Тиймээс сургуулийн орчныг нийгмийн ажилтан, сэтгэл зүйчдийн сайн багаар бүрдүүлж ажиллах эцэг, эхчүүд хүүхэддээ тавих анхааралаа сайжруулах нь дүнгээс илүү чухал асуудлын нэг болоод байна. Сайн сурдаг бус сайн хүмүүжил сайхан дурсамж сэтгэлдээ тээсэн зөв хүүхдийг бий болгох нь бидний нийгмийн гол зорилго юм.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /4/

estoi uneen sain huvguud heregtei dungeer yahiin

zuv

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Ene surguulin niigmin ajiltan nar gaduur hvvhdvvdtei ajilmaar wmaa surguuli toirool hvvhdvvd tamhi ih tataj bna neg negnee ih deerelhej bna hudlaa hvvhdvdig tegj gvile chimeegvi gej zagansan hvmvvs baidag gene zaahan vimvvlsen negin surguulais hoono gej daramtaldag iim bolohoor yaj bags ta narig hvndleh be niigmiin ajiltan nar muu ajillaj bna

Narantuya

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа гэж хүүхдийн унаган хүмүүжил маш чухал.Хүчирхийлэлгүй төлөв түвшин гэр бүлд өссөн хүүхэд хэзээч хүн дээрэлхэхгүй.Эхлээд хүүхдээ зөв хүмүүжүүлэх дараа нь эрдэм ном заах хэрэгтэй.Номын номноос хүний ном гэдэг ёстой үнэн шүү

Алтантуяа

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Тийм шүү иймэрхүү зүйл гардаг гэхдээ сургуулийн захиргаа нийгмийн ажилтан ямарч арга хэмжээ авдаггүй дээд ангийн хүүхдүүд доод ангийнхныгаа дээрэлхэж боож өмдын шувталдаг зоддог асуудал байдаг юм билээ эцэх эхчүүд хүүхдээ юу хийж явааг сайн хянах хэрэгтэй хүүхдээ загнихаасаа өмнө ярилцаж зөвлөж хэлж байх хэрэгтэй загинах тусам буруу замаар ордог байх гэж боддог

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.