Онцлох үйлдвэрлэл- Резинэн эдлэлийн хамгийн том үйлдвэр

Засвар механикийн заводын Механик цехийн онцлог нэгэн үйлдвэрлэл нь резинэн эдлэл. Жилд 140 орчим тонн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай энэ хэсгийнхэн түүхий резинээр 300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Таван жилийн өмнөөс техникийн шинэчлэл эрчимтэй хийгдэж, 1000, 2000 тонны бүрэн автомат халуун пресс суурилуулж ашиглалтад оруулснаар импорт орлох бүтээгдэхүүний нэр төрөл олширчээ.

Резиний шинж чанарыг тодорхойлох лабораторитой болсон нь бүтээгдэхүүний чанарт эерэг нөлөөлсөн. Ажилчид нь Хятад, Тайвань, Герман, Турк улсаас технологи судлан резинийг хүйтнээр боловсруулах, ган хоолойн доторлогоо хийх, туузан дамжуургын өнхрөвчийг резинээр хуяглах, хээлэх гээд олон төрлийн дэвшилтэт технологи үйлдвэртээ нэвтрүүлсэн нь үр ашгаа өгч байна. Эндээс гарсан бүтээгдэхүүний 95 хувийг Эрдэнэт үйлдвэр өөрөө ашигладаг. Гаднын байгууллагуудаас захиалга ирэх боловч одоогийн хүчин чадал нь үйлдвэрийн газрынхаа резинэн эдлэлийн хэрэгцээг 60 хувь хангахаас хэтэрдэггүй. Үйлдвэрлэлд бэлтгэх зохион бүтээх хэсгийн дарга А.Ууганбаяр энэ чиглэлийн ажлаа танилцуулахдаа цаашид ажиллах хүчээ нэмэгдүүлэх, 2024 он гэхэд жилд 400 орчим тонн резинэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээр зорьж байна гэв. Үүний тулд үйлдвэрээ өргөтгөх, техник, технологийн шинэчлэл хийх шаардлагатай. Зорилго биелсэн цагт үйлдвэрийн газрынхаа резинэн эдлэлийн хэрэгцээг бүрэн хангаад зогсохгүй, цаашлаад ижил төстэй уул уурхайн компаниудын эрэлтийг нийлүүлэх боломж бүрдэх юм.

Монголд анхдагч төдийгүй резинэн эдлэлийн хамгийн том үйлдвэрлэгч нь Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод юм. Эднийх хэдхэн грамм татах жижиг жийргэвчээс эхлээд 1,3 тонн жинтэй эд анги хүртэл үйлдвэрлэдэг. Хамгийн том нь төвөөс зугтах хүчний үйлчлэлээр ангилагч Гидроцеклон-1400 бөгөөд жилд дунджаар 50-ийг үйлдвэрлэж байна. Хэрэв үүнийг гаднаас худалдан авбал нэг бүр нь 100 орчим сая төгрөгийн үнэтэй.

Тэгвэл Эрдэнэт үйлдвэр үүнийг өөрийн цехдээ хоёр дахин хямд зардлаар үйлдвэрлэж байна. Дараагийн том эд анги нь тээрмийн хуяг. Үүнийг хийснээр нэг тээрмээс 64 сая төгрөг хэмнэх болсон. Ухаалаг, үр ашигтай үйлдвэрлэл гэж энэ. А.Ууганбаяр дарга “Бид зах зээлийн ханшаас бага зэргийн илүү үнэтэй байсан ч үйлдвэрлэнэ. Учир нь нэг ч гэсэн монгол иргэн ажилтай, орлоготой байх нь чухал. Дотоодын түүхий эд үйлдвэрлэгч компанид дамаа олон хүн ажиллаж байгаа. Манайх их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэвэл тэр хэрээр их түүхий эд авна. Тэр компани ашигтай, тогтвортой ажиллана гэсэн үг” гээд инээсэн юм. Түүний эх оронч үзлийг хүндэлмээр…  

Тэд туршлагадаа үндэслэн резинэн бүтээгдэхүүний дотоод стандарт боловсруулан, орчуулгын хоёр ч гарын авлага ном гаргажээ.

М.ОДГЭРЭЛ
ФОТО: Ш.ЛХАМСҮРЭН

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

АЗ ЖАРГАЛТАЙ БАЯРЛАЛАА Би байна БИДНИЙ ЖИНХЭНЭ ЗЭЭЛЭЭС ХЭРХЭН ӨӨРИЙН ЗЭЭЛИЙГ ЗЭЭГДСЭНИЙГ МЭДЭГДЭЛИЙГ УНШААРАЙ КОМПАНИЙГ ЖОЗЕ ЛУЙС ЗЭЭЛИЙН КОМПАНИ гэж нэрлэжээ, би өнөөдөр маш их баяртай байна BLESS JOSE LUIS ЗЭЭЛИЙН КОМПАНИ. Намайг Даримаа гэдэг. Би Улаанбаатарын иргэн, гэр бүлтэй, жинхэнэ зээлийн компани хайж сүүлийн 5 сарын хугацаанд хайж олсон бөгөөд надад итгэж найдаж байсан өдрийн л эцэст нь олон тооны луйвар хийсэн. тэд хариуд нь юу ч өгөхгүйгээр миний мөнгийг авсан, миний бүх итгэл найдвар тасарч, би эргэлзэж, бухимдаж, гэр бүлээ тэжээхэд маш хэцүү болсон, би интернэтээр зээлийн компаниудтай холбоотой зүйл хийхийг хэзээ ч хүсээгүй тул би очсон. a-аас жаахан мөнгө зээлэх найзаа, би түүнд болсон бүх зүйлийг хэлээд надад тусалж чадна, надад хэрэгтэй ямар ч хэмжээний зээлийг надад маш бага 2 хувийн хүүтэй өгч чадах зээлийн компанийг мэддэг, тэр сая зээл авсан гэж хэлсэн. тэднээс зээл авах хүсэлтийг надад зааж өгсөн бөгөөд би яг хэлсэн ёсоор нь би тэдэнтэй и-мэйлээр: (joseluisloans@gmail.com) имэйлээр холбоо барьсан, би хэзээ ч итгэдэггүй байсан ч би хичээгээд хамгийн их гайхаж байсан. 24 цагийн дотор зээл, би итгэж чадахгүй, Би дахин аз жаргалтай, баян болж, ийм төрлийн зээлийн компаниуд энэ луйврын гэмт хэрэг үйлдсэн хэвээр байгаа тул Бурханд талархал илэрхийлж байна. Зээл хэрэгтэй байгаа бүх хүмүүст очиж үзэхийг зөвлөж байна. (joseluisloans@gmail.com) тэд чамайг хэзээ ч унагахгүй бөгөөд таны амьдрал минийх шиг өөрчлөгдөнө. Хосе Луисын зээлтэй хурдан холбоо барьж, тэднээс зээлээ аваарай, Жозе Луис бурхан ивээг. жинхэнэ зээлийн саналд зориулж компани. Жоз Луйс компанитай зээлийнхээ талаар холбоо бариарай, учир нь би энэ компанид зээлээ стрессгүйгээр амжилттай авсан

hgbfd pok

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.