Сүүлийн хоёр жилийн байдлаар гамшигт аюулт үзэгдлийн гаралт буурсан үзүүлэлтэй байна

Орхон аймгийн Засаг дарга бөгөөд  аймгийн Онцгой комиссын дарга С.Батжаргал, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ш.Ганболдын хамтаар өнөөдөр Онцгой байдлын газарт ажиллалаа. Тэрээр албан хаагчдын ажиллах орчин нөхцөл,  техник хэрэгслийн нөхцөл байдалтай танилцаж төрийн байгууллагуудын алба хаагчид тэр дундаа онцгой нөхцөлд ажилладаг эдгээр алба хаагчдын нийгмийн асуудал болоод ажил хөдөлмөр эрхлэхэд ямар нэгэн саадгүй байх нь чухал гэдгийг онцоллоо.  

       Түүнчлэн энэ үеэр Онцгой байдлын газраас аюулт үзэгдэл буюу гамшгийн шинж чанартай дуудлага болон тайлан мэдээг танилцуулсан юм. Орхон аймгийн хэмжээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд гамшигт аюулт үзэгдлийн гаралт буурсан үзүүлэлттэй гарсан байна. Гэсэн хэдий ч аюул эрсдэлийг бууруулах тал дээр онцгой анхаарч ажиллаж байгаа талаар албаны хүн ярьж байна. 

    Гамшгийн менежментийг сайжруулах хууль эрх зүйн орчин бүрдсэн тул энэ чиглэлийн ажлыг зохион байгуулахад илүү анхаарч ажиллах, үеэр усны аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулагдаж буй олон улсын төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг аймгийн Засаг даргад уламжилж байлаа. 

      Аймгийн Онцгой Байдлын Газар нь энэ онд чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 олон улсын стандартыг  нэвтрүүлсэн шилдэг байгууллагуудын нэгээр шалгараад буй юм.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.