Шинэ томилгоо: Гурван байгууллагад дарга нар улиран томилогдсон бол ХББЗА-ны даргад шинэ хүн томилогдов

Өнөөдөр болсон Орхон аймгийн засаг даргын ээлжит шуурхай зөвөлгөөн дээр шинэ томилгоог танилцууллаа. Засаг даргын Хот байгуулалт,дэд бүтцийн хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор М.Түмэнжаргалыг  томилсоныг албан ёсоор танилцууллаа. Мөн үүрэг гүйцэтгэгч нар орлож байсан хэд хэдэн хэлтэс байгууллагуудын дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж шинэ томилгоо хийгдэв.Ингэхдээ гурван байгууллагад дарга нар улиран сонгогдсон юм. Тухайлбал "Эрдэнэт ус"ОНӨҮГ-ын даргаар Д.Бүүвэйбаатрыг, Хот тохижуулах газрын даргаар Б.Оюунбаярыг, "Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламж" ОНӨҮГ-ын даргаар Х.Оюун-эрдэнийг  тус тус улиран томилсон бол "Хот байгуулалт барилга захиалагчийн" албаны даргаар Ц.Баяржаргалыг томиллоо.Тэрээр өнгөрсөн дөрвөн жилд Хөрөнгө, оруулалт хөгжлийн бодлого, төлөвлөлтын хэлтсийн даргаар ажиллаж байсан юм.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.