C°/C°
Дархан-Улаанбаатар чиглэлийн 204.11 км замын бүтээн байгуулалтын ажил таван багц болгон хувааж, хэрэгжүүлж байгаа.
Бүтээн байгуулалтын ажлын явцыг багц тус бүрээр танилцуулбал,
- I багц: Баруун аймаг салах тойрог уулзвараас Хар мотод давааны ар хүртэлх 37.26 км авто замын хучилтын ажил бүрэн дууссан.
- II багц: Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5 км авто замд зарим засварын ажлуудыг гүйцэтгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.
- III багц: Урьханаас Сүмбэрийн уулзвар хүртэлх 45.74 км авто замын 15.5 км-ынх нь хучилтын ажил дууссан бол 20.9 км замыг 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар, үлдсэн хэсгийг 3 хувийн цементээр бэхжүүлсэн хөрсөн сууриар хөдөлгөөнийг нээгээд байна.
- IV багц: Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км авто замд засварын ажлуудыг гүйцэтгэж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ.
- V багц: Цайдамын хөндийгөөс Дарханы тойрог уулзвар хүртэлх 30.53 км авто замын 12.25 км-т хучилтын ажил дууссан бөгөөд 18.28 км- замыг 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар хөдөлгөөн нээжээ.
Нийт замын гуравны нэг буюу 70 орчим км зам 3 болон 6 хувийн цементээр бэхжүүлсэн буталсан чулуун сууриар байгаа бөгөөд тэдгээр хэсгээр зорчихдоо юуг анхаарах ёстойг Зам, тээврийн сайд Л.Халтар онцгойлон анхааруулсан юм.
Эх сурвалж: ikon.mn
Энэ мэдээ танд ямар санагдав?

0

0

0

0

0

0
СЭТГЭГДЛҮҮД /0/