НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд Орхон аймагт ажиллаж байна

“Тогтвортой хөгжлийн зорилт – 2030” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх төслийн хүрээнд НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн ажилтнууд Орхон аймагт ажиллаж байна. Тэднийг өнөөдөр Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал хүлээн авч уулзлаа.

               Орхон аймаг, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөртэй албан ёсоор гэрээ байгуулан ажиллаж байгаа анхны аймаг юм. Тус үйл ажиллагааны гол зорилго нь Орхон аймагт тогтвортой хөгжлийн зорилтуудыг нутагшуулах чиглэлд хэрэгжүүлж буй “Орхон аймаг Эрдэнэт хотын ногоон, тогтвортой хөгжлийн хэтийн зорилт- 2025” хөтөлбөрийн үйл ажиллагааны явцтай танилцаж, цаашид хамтран ажиллах чиглэлүүдээр санал солилцох юм.

            Үүнд агаар хөрсний бохирдлын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил болох Эко 00-ын ажлын явц, хүрсэн үр дүн, цаашдын төлөвлөгөө танилцуулагдана. Түүнчлэн Орхон аймагт ажиллаж буй энэ удаагийн ажлын гол зорилго нь “Идэвхэжсэн 2030” залуучуудын төслийн хүрээнд сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулахад оршиж буй юм. 

          2019 оноос хэрэгжиж байгаа уг төсөл нь санаа бодлоо ажил хэрэг болгох чадвар, эерэг хандлага, ажил хөдөлмөр эрхлэхэд шаардлагатай дотоод ур чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Тус сургалт хэлэлцүүлэг 11-р сарын 10, 11-нд Орхон аймгийн Залуучуудын ордонд зохион байгуулагдана.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /1/

sdaf

fdsa

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Тренд мэдээ
Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
88%
Дэмжихгүй
11%