Орхон аймаг: Сургууль,цэцэрлэг, бар рестарон, сургалт, PC тоглоом ,үзвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хязгаарлалаа

Нийслэл Улаанбаатар хотод үүсээд буй нөхцөл байдлаас шалтгаалан аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

1. Бүх шатны сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг 2020-11-11-ний өдрийн 09:00 цагаас эхлэн энэ 7 хоногийг дуустал,

2. Бар, ресторан, PC тоглоомын газрууд, үзвэр үйлчилгээний үйл ажиллагааг мөн энэ 7 хоногийг дуустал түр хугацаагаар зогсоолоо.

3. Иргэдийн дунд бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэхгүй үүднээс худалдааны байгууллагууд хэвийн ажиллана.

4. Бүх шатны байгууллага, ААН-үүд амны хаалтгүй иргэнд үйлчлэхгүй, халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан ажиллах

5. Хот хооронд зорчиж буй тээврийн хэрэгсэл, иргэдийн хөдөлгөөнийг хориглоогүй бөгөөд Эрдэнэт хотоос гарах орохдоо заавал асуумж бөглөж, халдвар хамгааллын дэглэмийг баримтлах

6. Өглөө нийслэл Улаанбаатар хотоос ирсэн галт тэрэгний зорчигчдыг асуумж бөглүүлэн, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийг баримтлан гэрт нь хариулах

7. Нийслэл Улаанбаатар хотруу зорчсон тохиолдолд иргэд тэнд хөл хорионд орох магадлалтай тул эрсдлээ тооцоолон зорчих зэрэг шийдвэрийг гаргалаа.

ОРХОН АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН

ШУУРХАЙ ШТАБ

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.