Харж хандах хүнгүй гэртээ үлдсэн хүүхдүүддээ анхаарал тавиарай ! ЭЦЭГ,ЭХЧҮҮДЭЭ

Өнөөдрөөсэхлэн Орхон аймагт гурван хоногийн турш хөл хорио тогтоож сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хязгаарласан энэ хүрээнд бага насны хүүхдүүдэд тавих анхааралаа сулруулахгүй байхыг эцэг эхчүүдэд хүргүүлж байна.

УОК-ын шийдвэрийн дагуу ойрын гурван хоногт сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд гэртээ өнжих нь.

Өмнө нь хөл хорио тогтоосон үед буюу өнгөрөгч хоёрдугаар сард Дархан хотод  гэртээ харгалзах хүнгүй үлдсэн бага насны гурван хүүхэд халуун усанд түлэгдэж нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Хүүхдүүдийн ээж түр гарах хооронд энэ явдал болсон байдаг. Мөн галын улмаас гэртээ цоожтой үлдсэн хүүхдүүд гарч чадалгүй нас барсан хэрэг ч цөөнгүй бүртгэгддэг.

Энэ мэт харамсалтай явдал давтагдаж, хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирох тохиолдол дахин бүү гараасай гэдэг үүднээс өмнөх хэргийг эргэн сануулав. 

Тиймээс харж хандах хүнгүй гэртээ үлдсэн бага насны хүүхдүүддээ анхаарал тавихыг эцэг эхчүүдэд сануулж байна. 

Эрүүл мэндийн яамнаас цар тахлын үед эцэг, эх, асран хамгаалагчид өгөх зөвлөгөө боловсруулсныг хүргэж байна:

  • Хүүхэдтэйгээ хамт цагийг идэвхтэй өнгөрүүлэх
  • Хүүхдэдээ COVID-19-ийн талаар тайлбарлаж өгөх, гар угаах, амны хаалт зүүх, зайнаас харилцахын ач холбогдлын талаар таниулах
  • Зөв ханиах, найтаах талаар зааж өгөх
  • Хүүхдээ дуртай зүйлээ хийхэд нь туслах
  • Энэ цаг үеийг боломж болгон өөрийгөө хөгжүүлэх талаар зөвлөх
  • Найз нөхөдтэйгөө цахимаар харилцах боломж олгох
  • Хүүхдийн цахим хэрэглээнд хяналт тавих
  • Амьсгалын дасгал хийх, ном унших, хөгжим сонсох, дуу сурах, бүжиглэх зэрэг стрессээс сэргийлэх, даван туулах аргыг зааж өгөх
  • Хүүхдэд хэт их ачаалал, даалгавар өгөхгүй байх
  • Хүүхдэд шим тэжээлтэй хоол хүнс өгөх, дасгал хөдөлгөөн хийлгэх, эрт унтуулах хэрэгтэй.
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.