ЗАХИРАМЖ: Өнөөдрөөс эхлэн үйл ажиллагааг нь зогсоож буй үйлчилгээний байгууллагууд

 ӨНӨӨДӨР ӨГЛӨӨ 10:30 МИНУТАД АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС МЭДЭЭЛЭЛ ХИЙЖ АЙМГИЙН ХЭМЖЭЭНД БҮХ НИЙТИЙН БЭЛЭН БАЙДАЛД ШИЛЖСЭН ТУХАЙ ЗАХИРАМЖИЙГ ТАНИЛЦУУЛЛАА.

Уг захирамжид:

Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, тэмцээн, уралдаан

  1. аялал зугаалга
  2. сургалт
  3. бүх төрлийн баар
  4. тоглоомын газар
  5. сүм хийд, мөргөлийн газрууд
  6. урлаг соёл, үзвэр үйлчилгээний газар
  7. спортын арга хэмжээ /цанын бааз, спорт заал, билльяард, саун, бассейн, фитнес, бүжиг, иогийн клуб г.м/
  8. амралт, жуулчны бааз
  9. дэн буудлууд
  10. ерөнхий боловсролын сургууль
  11. их дээд сургууль
  12. мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
  13. бүх шатны сургалтын байгууллага
  14. өдөр өнжүүлэх  төв
  15. цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохыг үүрэг болгосон байна.
  16. Худалдааны төвүүд тодруулбал Баян, Төгөл зэрэг 
  17. Нийтийн хоолны үйлчилгээ үүнд цайны газрууд кафе лоунж кофе шоп
  18. үйлчилгээний байгууллага болох үсчин, гоо сайхан

Мөн согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар  хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ , сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байхыг дурдсан байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.