Орхон аймаг: 11-р сарын 12-ны шөнө тусгаарлалтад 3 иргэн ирсэн бөгөөд сорьцын шинжилгээний хариу маргааш гарна

Орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарласантай холбогдуулан зөвшөөрөгдсөнөөс бусад 116 байгууллагыг үйл ажиллагаа явуулахгүй байх чиглэл өгөв. Засаг дарга С.Батжаргал: Энхсаран сувилалд тусгаарлалтад байсан иргэний тухайд Орхон аймаг руу орж ирж байхад нь мэргэжлийн байгууллагуудын мэдээлийн дагуу олж тогтоосон. Бид Булган аймгийн Орхон сум руу гардаг постноос цагдаагийн хамгаалалттай авчирсан. Тухай иргэний биеийн байдал хэвийн байна.Маргааш шинжилгээний хариу гарна

Аймгийн хэмжээнд нийтийн эзэмшлийн зам талбай, томоохон зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйтгэлийн ажил 12-ны өдрөөс эхлэн хийгдэж эхэлсэн. Одоогийн байдлаар нийт 28115м2 талбайд ариутгал хийгдлээ.

Аймгийн цагдаагийн газраас 7 чиглэлд 7 пост байршуулж 14 албан хаагч, гудамж талбайд 8 чиглэлд 16 албан хаагч ажиллуулж эргүүл шалгалтын ажлыг хийж, иргэдэд заавар зөвлөмж өгч байна.

Мөн иргэд оршин суугчдад коронавирусээс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг анхааруулсан дуут мэдээллийг 10:00-19:00 цагийн хооронд зарлан мэдээлэхээр шуурхай албаны гурван авто машин байна.

Хүнсний бүтээгдэхүүний нөөцийн тухайд 12 нэр төрлийн бүтээгдэхүүний нөөцийн мэдээлэл гаргасан. Үүнээс Гурил 30 хоног, Махны нөөц 15 хоног, Будаа 19 хоног, Хүнсний ногоо 410 хоногийн нөөцтэй байна.

11-р сарын 12-ны шөнө манай аймагт тусгаарлалтад 3 иргэн ирсэн бөгөөд сорьцын шинжилгээ авсан. Хариу нь маргааш гарах юм байна.

Аймгийн Онцгой Комиссын шуурхай штабын зүгээс иргэд гар барьж мэндлэхгүй, хоорондын зайгаа барьж, бага насны хүүхдээ дагуулж гадуур явахгүй, амны хаалтаа тогтмол зүүхийг анхааруулж байна.

Түүнчлэн өнөөдрөөс эхлэн аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Гамшгаас хамгаалах ерөнхий зөвлөлийг байгуулахаар болсон байна. Хуулийн дагуу тус зөвлөлийн даргаар ИТХ-ын дарга ажилладаг ажээ.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.