Арваннэгдүгээр сарын 17-н хүртэл нийслэлээс хүн гаргах боломж байхгүй. Цаашдаа ч сунгаж магадгүй"

УОК-ын дарга, Шадар сайд Я.Содбаатар: 

ХӨСҮТ-д яг одоогийн байдлаар 92 хүн эмчилгээ хийлгэж байна.  78 хүний биеийн байдал хөнгөн, 12  хоёр хүн хүнд байна. 

Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх чиглэлийг Ерөнхий сайд өгсний дагуу ХХААХҮЯ-нд шуурхай штаб байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар хүнсний хомсдол үүсээгүй байна. Хүнсний тээвэрлэлтэд хүндрэл байхгүй.

Сөүлийн онгоцоор 96 хувийн магадлалтай оношлох түргэвчилсэн тест ирсэн. Орон нутгууд руу тараана. Мөн маргааш нийслэлд байгуулагдсан 11 цэгээр дам хавьтлуудаас шинжилгээ авна.  Даваа гараг гэхэд улсын хэмжээнд бүх хавьтлыг шинжилж дуусгахаар ажиллана.

Нийтийн тээврийн ариутгал халдваргүйжүүлэлтийг сайжруулж, автобус хоорондын зайг ойртуулах бөгөөд маргаашдаа өнөөдрийн адил хуваариар явна. Нөгөөдрөөс автобусаар үйлчлэх цагийн хуваарийг багасгах чиглэл барьж байна. Хязгаарлалтад ороогүй салбарын хүмүүс хувийн машинаараа хөдөлгөөнд оролцож болно.

Сэлэнгэ, Дархан-Уул аймагт хатуу хөл хорионы дэглэм тогтоосон. Халдвартай иргэний ойрын болон дам хавьтлуудыг тогтоосон бөгөөд шинжилгээ тандалт хийгдэж байна.

Тэрээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

- Орон нутгаас Улаанбаатарт ирж гацсан иргэдийг гаргах уу?

- Арваннэгдүгээр сарын 17-н хүртэл нийслэлээс хүн гаргах боломж байхгүй. Нөхцөл байдлаас шалтгаалаад цаашдаа ч сунгаж магадгүй. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%