Орхон аймаг: Онцгой дэглэмийн энэ үед хотын хэмжээнд 7 пост болон 42 чиглэлд 330 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

 Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж  хөл хорио тогтоосон энэ үед Орхон аймгийн хэмжээнд ОБГ-ын 120, Цагдаагийн газрын 92, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн 44, ЭМГ-ын 20,  Дотоодын цэргийн 18, Шүүхийн шийдвэр, гүйцэтгэлийн газрын 10, Цэргийн штабын 4, ШӨХТГ-ын улсын байцаагч 2, ХХАГ-ын хоёр, Хэвлэл мэдээллийн байгууллагын 20 гаруй буюу нийт 330 орчим хүн өнөөдөр ажиллаж байна. Өглөөний 06:00 цагт эхэлсэн хатуу хөл хорионы хүрээнд Эрдэнэт хотын хэмжээнд 7 постонд харуул хамгаалалт бүхий 4 байгууллагаас төлөөлсөн алба хаагч нар ажиллаж байгаа бол 42 чиглэлд буюу тодруулбал төв гудамжнуудад явган болон байнгын хяналт шалгалт эргүүлийн ажлыг 240 гаруй алба хаагч  гүйцэтгэж байна. Замын уулзварууд хэсэгт иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч ажиллаж байгаа бол явганаар байр хооронд болон гэр хорооллын гудамж талбайд тэд үүрэг гүйцэтгэж байна. Явган зорчигдын хөдөлгөөнд хязгаарлалт хийгдсэн бөгөөд иргэдийг хувийн тээврийн хэрэгслээрээ явахгүй байхыг сануулсаар байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.