"Хаан хүнс катеринг" ХХК Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүллээ

"ХААН ХҮНС КАТЕРИНГ" ХХК НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ

“Ковид-19” цар тахлын тохиолдол манай улсад бүртгэгдэж, дотооддоо халдвар тархсаны улмаас улс орон даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ.

Энэ цаг үед хувийн хэвшил, аж ахуй нэгжүүд онцгой дэглэм сахиулан ажиллаж байгаа төрийн албан хаагчиддаа өөр өөрсдийн эрхэлдэг худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлийн дагуу тусламж үзүүлж, хамтдаа цар тахлыг даван туулхаар зорьж байна.

 Үүний нэг нь Эрдэнэт хотод катерингийн үйл ажиллагаа явуулж буй "Хаан хүнс катеринг" ХХК юм. Тэд энэ сарын 13-14 өдрүүдэд Эрдэнэт хотын шалган нэвтрүүлэх постууд болон хот доторх цагдаагийн албан хаагчид мөн хэвлэл мэдээллийнхэнд халуун хоол цайгаар үйлчилсэн юм.

Цаашид ч хорио цээрийн хугацаа сунгагдсан тохиолдолд энэхүү халуун хоолоор үргэлжлүүлэн үйлчилэх боломжтой гэдгээ тус ХХК-ын гүйцэтгэх захирал Б.Замбагацэцэг хэлсэн юм. Дашрамд дурьдахад "Хаан хүнс катеринг" ХХК нь хорио цээрийн энэ үед ч 24 цагаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ажилчидад үйлчилгээ үзүүлсээр байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.