Орхон аймаг: Онцгой комисс хуралдаж хэд хэдэн шийдвэрийг танилцууллаа

Орхон аймгийн Онцгой комисс өнөөдөр цахимаар хуралдлаа. Хурлыг Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга С.Батжаргал удирдан явуулав.

Энэ удаагийн хуралдаанаар коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өглөөний 06.00 цаг хүртэл сунгалаа. Энэхүү тогтоосон хугацаанд эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр, худаг уст цэг орох болон оршуулгын ажлаас бусад тохиолдолд иргэдийн гадуур сэлгүүцэх хөдөлгөөнийг хязгаарласан хэвээр байна.

 

Мөн ажилд нь хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтад орсон 

1. Эрдэнэт Булганы цахилгаан түгээх сүлжээ ТӨХК 

2. Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Хангайн бүсийн салбар

3. “Эрдэнэт ус” дулаан түгээх сүлжээ ОНӨХК

4. Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, түгээлтийн үйл ажиллагаа

5. Газрын тосны бүтээгдэхүүн, түлшний хангамж, түгээлт, тээвэрлэлтийн үйл ажиллагаа

6. Усан хангамж, ариутгах татуургын ашиглалтын үйл ажиллагаа

7. Эрүүл мэндийн байгууллага, улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүд, эм, эмнэлгийн хэрэгсэл ханган нийлүүлэх үйл ажиллагаа

8. Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Эрдэнэт хотын захирагчийн алба,  Банкны төлбөр, тооцооны үйл ажиллагаа

9. Хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн үйл ажиллагаа

10. Тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын үйл ажиллагаа

11. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 

12. “Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц ТӨХК 

13. Төмөр замын “Эрдэнэт” өртөө

14. Хот тохижуулах газар

15. Шүүх, прокурорын үйл ажиллагаа хэвийн явагдана.

 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “ЭДЦС” ТӨХК гэх мэт томоохон байгууллагуудын ажилчдын автобусыг зорчуулна. 

Түүнчлэн аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн зөвшөөрлөөр, хязгаарлалт тогтоогдоогүй байгууллагуудын ажилчдын автобус хүрэлцэхгүйгээс нэг автобусанд олноор зорчин хэт бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлж, удирдлагаас тухайн байгууллага дээрээ зайлшгүй очиж ажиллах албан хаагчдын нэрсийг баталж, албан ёсны шийдвэр гарган, цагдаагийн байгууллагад хүргүүлэн, тус байгууллагаас өгсөн зааврын дагуу халдвараас урьдчилан сэргийлэх сурталчилгааны уриалгыг тээврийн хэрэгслийнхээ урд талд мөн  байгууллагынхаа логог тээврийн хэрэгслийнхээ салхины шилний жолооч талын доод буланд байрлуулсан тохиолдолд байгууллагын шийдвэр, жолооны болон ажлын газрын үнэмлэхийг үндэслэн албан хаагчийг өглөө 06.00-09.00 цаг, орой 16.00-19.00 цагийн хооронд гэрээсээ ажилдаа явах, ажлаасаа гэртээ ирэх чиглэлд хувийн тээврийн хэрэгслээр түр зөвшөөрлөө.

 

Харин бусад иргэдийн хувийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 1-ний өглөөний 06.00 цаг хүртэлх хугацаанд аймгийн хэмжээнд түр хориглосон хэвээр байна.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эмзэг бүлгийн хүн амд дэмжлэг үзүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хамгаалах, дотуур байранд байгаа сурагчид, оюутнуудад анхаарал хандуулж туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулж ажиллахыг холбогдох хэлтэс байгууллагуудын удирдлагуудад мөн үүрэг болгов. 

Цахим орчинд болон олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан нийтэд худал мэдээлэл, цуурхал тараасан этгээдүүдийг олж тогтоон холбогдох хууль тогтоомжийн дагуу хатуу хариуцлага тооцож, иргэдэд мэдээлж байхыг Цагдаагийн газарт үүрэг болголоо.  

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /3/

Онцгой байдлын газраас гарч байгаа шийдвэрээ оруулаачээ энэ мэдээлэл чинь өөрчилтгүй хэвээр юмуу ал ь 11- сарын мэдэъэл байх юм,

Бат

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Яг одоо эр- с орж гараад ямар. Журам бн УБ аас эр,т харимаар бн журмаа танилцуулаач утсаа авахгүй хэцүү юм аа 2021-1сар 20

Д Хүрэл баатар

2023-01-04 13:30 | 43.231.113.120

Эрдэнэт хот одоо зам хаах хэрэгтэй бүгд пост гаргах хэрэгтэй 2021 3 22 дархан 3 хүн ил бол эрдэнэт хот зам хаах хэрэгтэй гэж хэлж байна шууд хаах хэрэгтэй 2021 3 24 зам хаах шууд

Зочин

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.