Орхон аймаг: Ажиглалтанд 7 иргэнийг тусгаарласан 700 гаруй иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу "СӨРӨГ"гарсан

11-р  сарын 17 ны өдрийн 10:30 минутанд Орхон аймгийн онцгой комисс мэдээлэл хийлээ.

ЭМГ-ын дарга Д.Сүхээ: Орхон аймгийн хэмжээнд сэжигтэй тохиолдол байхгүй тусгаарлалтанд иргэд байхгүй байгаа ажиглах байранд буюу тодруулбал Эмнэлэг сувилалын албаны орос эмнэлэгийн байранд долоон иргэнийг ажиглалтанд авсан байна. 

Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд судалгаа авч ажиллаж байна. Ханиадны шинж тэмдэг илэрсэн болон аймаг хотуудад яваад ирсэн иргэдээс түргэвчилсэн шинжилгээ авч ажилласан одоогийн байдлаар 700 гаруй иргэнд тус шинжилгээг хийсэн хариу бүгд сөрөг гарсан.ЭМГ-аас постуудад ажиллаж эхэлсэн хоёр талд байрлах гол постуудад ажиллаж: нийт 9 иргэнээс шинжилгээ авахад сөрөг гарсан байна.

Засаг дарга С.Батжаргал: Идэшний мах авахаар Булганы сумдууд руу явахаар бэлтгэж байгаа иргэдэд дуулгахад Булганы сумдуудад гарал үүслийн гэрчилгээтэй холбоотой асуудал гарсан учир идэш бэлтгэхээр явах хүмүүс түр хүлээх хэрэгтэй байна. Учир нь буцаж гарах боломжгүй болох нөхцөл үүсэх учир иргэдийг уг асуудлыг зөвшилцөх хүртэл түр хүлээгээчээ гэж хүсэх байна. Эрдэнэт хотод бусад аймаг хотоос ирээд гацсан иргэдийн хувьд асуудлыг судлах зөвшилцөх асуудлуудтай тулгарсан энэ нь улс орон даяар хатуу хөл хорио тогтоосон үед аймаг хотууд иргэдээ хүлээж авах зөвшөөрөл олгосон тохиолдолд бид гаргах асуудлыг ярина. Шууд эндээс явууллаа гэхэд очоод орох асуудалд гацаа үүсэх нөхцөл бий. Энийг иргэд маш сайн ойлгох хэрэгтэй байна. Бид маш анхааралтай ажиллах нөхцөл байдал үүссэн тул хүн бүрт хүрч ажиллах хүссэн асуудал бүрийг  биелүүлэх боломжгүй байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЛҮҮД /2/

өыбө

өбыө

2023-01-04 13:30 | 43.231.113.120

dasd

өбыө

2023-01-04 13:30 | 43.231.113.120

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.