Дархан, Сэлэнгэ, аймгаас бусад чиглэлд зорчих иргэдийн АНХААРАЛД

Улс орон даяар бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосны улмаас өөр аймаг орон нутгаас зорчин ирсэн иргэд Орхон аймагт хөл хоригдоод буй. Түүнчлэн Улаанбаатар хот болон өөр бусад аймагт хөл хоригдсон иргэдийн зүгээс ирүүлсэн саналыг үндэслэн аймаг орон нутагт нь зорчуулахаар боллоо. 

          Орхон аймгийн Онцгой комиссын шуурхай штаб Улаанбаатар болон бусад аймаг орон нутагт хөл хорионд орсон Орхон аймгийн иргэд, Орхон аймагт хөл хорионд буй Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгийн иргэдийн судалгааг гаргахаар ажиллаж байна.Тэдгээр иргэд доорх асуумжийг үнэн зөв бөглөх шаардлагатай. 
               Үүний дараа аймгийн шуурхай штаб уг асуумжийг үндэслэн иргэдийг аймаг бүрээр нь ангилан гаргаж тухайн аймгийн онцгой комиссд мэдээлэл өгч хамтран ажиллах юм байна. 
          Ингээд хүсэлт гаргасан иргэнийг тухайн аймагтай нь зөвшилцөж зөвшөөрсөн тохиолдолд  машин техникийн болон зорчих иргэдийн бүртгэлийг сайтар хийсний үндсэн дээр 2020.11.18-аас эхлэн зорчуулна.  
Цагдаагийн газраас постуудад тухайн иргэний болоод зорчих тээврийн хэрэгслийн бүртгэлийг өгсөн байх бөгөөд бүртгэлтэй тохиолдолд чөлөөтэй нэвтэрнэ. 
            Энэхүү шийдвэр Дархан, Сэлэнгийн чиглэлд зорчих иргэдэд үйлчлэхгүй гэдгийг хатуу анхаарна уу. Учир нь дээрх аймгуудад хатуу хөл хорио тогтоогоод буй юм. 
 
Орон нутагт зорчих иргэдийн мэдээллийг дараах линкээр орж бөглөнө үү. 
Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.