"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ:Гамшигаас хамгаалах штабаас мэдээллэв

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-т сэжигтэй тохиолдол илрээгүй. Харин Улаанбаатар  хотод томилолтоор ажиллаж байгаад УОК-ийн зөвшөөрлөөр Эрдэнэтэд ирсэн 28 хүнийг шинжилгээнд хамруулж, өвчин гарсан бүсээс ирсэн гэдэг утгаар гэрийн тусгаарлалтанд оруулсан байна. Мөн 0-12 насны хүүхэдтэй 232 хүнд цалинтай чөлөө олгосон бөгөөд 156  хүнийг онлайнаар гэрээсээ ажлаа хийх боломжоор хангасан. Үйлдвэрийн цех тасгууд хэвийн ажиллаж байгаа. Харин нийгмийн цехүүдийн үйл ажиллагааг зогсоож, ажилчидийг нь цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлууд дээр дайчилжээ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын төмөр зам, тээвэр ложистикийн ажилчидийг тусгаарласан зүйл байхгүй. Харин төмөр зам дагасан халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд ажиллаж байгаа гэж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Гамшигаас хамгаалах штабаас мэдэгдлээ.

Эх сурвалж: MBStv

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.