Орхон аймаг: Дархан-уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байж болзошгүй иргэд болон төмөр замын ажилчид тэдгээрийн гэр бүл болох 270 хүний сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-рүү явууллаа

Өнөөдөр өглөө Орхон аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн мэдээлэл хийлээ.

           Дархан-Уул аймагт батлагдсан нэг тохиолдлын ойрын хавьтал манай аймгийн иргэн байгааг мэдээллээ. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Шуурхай штаб 11 сарын 18-ны шөнийн 01 цаг, аймгийн Онцгой комисс 03.30 минутад хуралдлаа. Хуралдаанаас гарсан шийдвэрийг аймгийн Онцгой комисс өглөө 11.50 минутад сэтгүүлчдэд танилцууллаа. 

          Дархан-уул аймагт батлагдсан тохиолдлын гэр бүлийн хүмүүстэй ойрын хавьтал байж болзошгүй иргэд болон төмөр замын ажилчид тэдгээрийн гэр бүлийг шинжилгээнд хамруулан 270 хүний сорьцыг өнөөдөр ХӨСҮТ-рүү явууллаа. Шинжилгээний хариу маргааш өглөө гарна.

          Тус 270 хүний сорьцийн хариу гартал Эрдэнэт хотын хэмжээнд иргэд онц нөхцөл байдалд байгаа гэдгээ ухамсарлан гэр гэртээ байж хөл хорионы дэглэмээ сайтар сахихыг анхаарууллаа.

      Шаардлагатай тохиолдолд иргэдийг тусгаарлах байрыг бэлдэж “Эрдэнэт”, “Дээдэс”, “GOLD” гэх мэт томоохон зочид буудлуудыг бэлэн байдлыг ханган ажиллаж байна.

 

Энэ мэдээллийн үеэр Орхон аймгийн Засаг даргын 2020-11-18-ны өдрийн А/662 тоот захирамжийг танилцуулаа.

Тус захирамжид:

1.    Коронавируст халдвартай тэмцэх ажлыг шуурхай удирдлага зохицуулалтаар хангаж, сэжигтэй тохиолдол  илэрсэн болон шинжилгээгээр батлагдсан тохиолдолд  голомт, хавьталуудыг тогтоож, хамгаалалтад авч холбогдох журам, зааврын дагуу ажиллах

2.    Хүн хүч, тээврийн хэрэгсэл,  хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл, шатахуун зэрэг бүх төрлийн нөөцийн судалгааг  тодотгох

3.    Эмзэг бүлгийн хүн  ам, дотуур байранд байгаа оюутан сурагчдад  чиглэсэн  дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулах

4.    Хүнсний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангаж, сумдын баг бүрд хүнсний худалдааны  үйл ажиллагааг явуулах дэлгүүрүүдийг тогтоож, хүнсийг шаардлагатай тохиолдолд захиалгын дагуу айл өрхүүдэд хүргэж өгөх зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллах

5.    Нийтийн эзэмшлийн гудамж, талбай, хүнсний үйлдвэрлэл,  худалдаа үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх тогтмол зохион байгуулах

6.    Иргэдийн түлээ түлшний хангалтын асуудлыг хариуцаж аймгийн Онцгой комиссын Шуурхай штабтай ажлаа уялдуулж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын газрын даргад

7.    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд эмнэлэг, эмийн сан, хүнсний дэлгүүр,  худаг уст цэг  орох болон оршуулгын ажлаас бусад тохиолдолд иргэдийн гадуур сэлгүүцэх хөдөлгөөнийг бүрэн хязгаарлах

8.    Шуурхай албаны болон зайлшгүй шаардлагатай ажилд томилогдсон тээврийн хэрэгслээс бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны 11 дүгээр сарын   18-ны өдрийн   12.00  цагаас  эхлэн аймгийн хэмжээнд түр зогсоох

9.    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд тодорхой цагийн горимд шилжин аж ахуйн нэгж, байгууллага дээрээ шаардлагатай тохиолдолд аль болох цөөн  албан хаагчийг ажиллуулан, бэлэн байдлын нөөц төлөвлөгөө гаргаж, байрлаж ажиллах зохион байгуулалтыг төлөвлөж, албан хаагчдыг ажилдаа ирэх, буцах үед нэгдсэн журмаар халдвар хамгааллын дэглэмийг баримтлан бөөгнөрөл үүсэхгүйгээр цагийн хуваарь гарган тээвэрлэх асуудлыг шийдвэрлэж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.