Орхон аймаг: Батлагдсан 13 тохиолдлоос дөрвөн хүүхдэд илэрсэн тэдний нэг 11-сарын 8 ны өдөр "Өргөө" кино театрт кино үзсэн өгүүлэмжтэй байна

Монгол улсад батлагдсан тохиолдол нэг өдрийн дотор 65 оор нэмэгдэж үүнд шинээр илэрсэн аймаг хотуудын тухайд Орхон аймаг, Дорноговь аймгууд болсон бөгөөд Орхон аймагт нэг өдрийн дотор 13 хүний шинжилгээний хариу батлагдаж Хатуу хөл хориог чангатгаад байна. Одоогоор эдгээр 13 хүний явсан маршрут хавьтагч нарын тухай нарийвчласан мэдээллийг шалгаж шуурхай алба ажиллаж байгаа бөгөөд 13 иргэнээс 9 иргэн 29-62 наснынх байгаа бол 6-12 насны дөрвөн хүүхэд байгаа юм. Эдгээр хүүхдүүдийн тухайд сургууль болон бусад явсан маршрутыг судлаж байна гэв. Одоогоор нэг хүүхэд энэ сарын 7 ны өдөр Өргөө кинотеатрт кино үзсэн өгүүлэмжтэй байгаа бөгөөд тухайн өдрийн кино үзсэн зааланд цуг байсан хүүхдүүдийг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.  Батлагдсан 13 тохиолдлын ихэнх хувь нь  Эрдэнэт Өртөө буюу Вокзалд ажиллаж амьдардаг хүмүүс гэдгийг онцолсон. Одоогоор  тэдний биеийн байдал хэвийн байгаа. Дээрх батлагдсан 13 хүнийг ХӨСҮТ-рүү явуулсан бөгөөд тэнд эмчлэх юм. Батлагдсан тохиолдлуудын дунд худалдаа, үйлчилгээний газруудаар явсан хүн цөөнгүй байгаа учир маршрутыг нарийвчлан гаргах шаардлагатай байна гэлээ. 

 Мөн 11-р сарын 8 нд Өргөө кино театраар үйлчлүүлсэн хүмүүсийг сайн дураараа шинжилгээнд хамрагдах хэрэгтэйг онцолов. Тухайн өдөр тус театраар үйлчлүүлсэн хүмүүс Онцгой комиссын Шуурхай штабын 70359099 дугаарт хандаж, шинжилгээнд Үнэ төлбөргүй хамрагдах юм Өмнө түргэвчилсэн оношлуур 2200 ширхэг ирсэн бөгөөд нэмэлтээр Эрдэнэт хотод ЭМЯ-аас 15 мянган ширхэг оношлуур нэмж авсан байна. Одоогоор Орхон аймгийн  хэмжээнд шинжилгээ авах 13 цэгийг нэмж байгууллаа.

 Хүнс хангалтад 198 автомашин өдөр бүр ажиллаж байгаа бол эдгээр авто машинууд үргэлжилэн ажиллана. Хүнс, эм, эмнэлгийн хэрэгсэл хот руу чөлөөтэй нэвтэрүүлэх хэвээрээ үргэлжилнэ гэв.

Дархан хотод илэрсэн Орхон аймгийн иргэнтэй холбоотой хавьтагч нарыг тодруулж шинжилгээ авч эхэлсэн бөгөөд 3 хоногийн хугацаанд нийт 1600 иргэнээс шинжилгээ авч эдгээрээс 13 иргэнд батлагдсан. 

Иргэн та гэрээсээ гаралгүй Өөрийн эрүүл мэндийг хамгаалаарай.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.