Орхон аймаг: ХӨСҮТ-д Орхон аймгаас илгээсэн 385 хүний шинжилгээ хийгдэж байгаа ХАРИУ маргааш гарна

12:00 цагт Орхон аймгийн онцгой комисс мэдээлэл хийлээ.

Эрдэнэт хотод батлагдсан тохиолдлын 1-р хавьтлын 307 хүн, 2-р хавьтлын 102 хүн байна.

1-р хавьтлын 307 хүний 141 нь сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд байна. Эдгээр хүүхдүүд рүү Эрүүл мэндийн байгууллагаас холбогдох хүртэл гэртээ байхыг анхаарууллаа. Шинжилгээ авах цэгт очих хэрэггүй. Гэрээр нь очиж түргэвчилсэн шинжилгээ хийнэ.

Хүүхдүүдээс бусад 1-р хавьтлын хүмүүсийг тусгаарлалтад авах ажил үргэлжилж байна.

PCR шинжилгээнд 655, түргэвчилсэн тестээр 2300 иргэнийг шинжилгээнд хамрууллаа.

Одоогоор ХӨСҮТ-д Орхон аймгаас илгээсэн 385 хүний шинжилгээ хийгдэж байна. Хариу маргааш гарна.

Шинжилгээ авах цэгүүд нь эхний ээлжинд хавьтлын хүмүүсийг шинжилж буй. Иймд хавьтлын биш иргэд тухайн цэгт бөөгнөрөл үүсгэхгүй байх хэрэгтэй юм байна. Учир нь тухайн цэгүүдээс иргэд халдвар авах эрсдэлтэй. Иймд сайн дураар шинжилгээ өгөх иргэд 70353666 дугаарт бүртгүүлж, эргэж холбогдох хүртэл хүлээх хэрэгтэйг санууллаа.

Төрийн 1418 алба хаагч Эрдэнэтчүүдийн эрүүл энхийн манаанд ажиллаж буй.

ХӨСҮТ-ийн 3 эмч манай аймагт ажиллаж байна.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.