"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ: СOVID19 сэргийлэх түргэвчилсэн шинжилгээнд 3336 ажилтан хамрагдаж тэдний хариу "СӨРӨГ" гарлаа

Нийт 6700 ажилтан, ажилчдын талаас илүү н буюу тодруулбал 11-р сарын 22 ны шөнийн 00:00 цагт 3336 ажилтан  шинжилгээнд хамрагдаж тэдний  хариу СӨРӨГ  гараад байна.

Өнөөдөр өглөө ээлжийн ажилчид ажлаасаа буун "Эрдэнэт цогцолбор" дээд сургуульд тусгайлан бэлдсэн орчинд коронавирусийн шинжилгээ өгч байна. 9 цагт ээлжийн ажилчид, ажлаасаа буун шинжилгээгээ өгөхөөр очиход сургуулийн гадаа 9 автобусыг байрлуулж, хоорондын зайгаа хүлээх явцдаа дулаахан орчинд, автобусандаа сууж байх боломжийг бүрдүүлжээ.

Түргэвчилсэн шинжилгээний хариу 15-25 минутын дотор гардаг. Хариуг нь цахимаар буюу гар утсанд нь мэссэж илгээн ажилчдад хүргэж байна.

Шинжилгээнд хамруулах ажил гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эхний өдөр 901 хүн шинжилгээ өгч хариу нь бүгд сөрөг гарсан байна. Өчигдөр буюу хоёр дахь өдөр 2435 ажилчин шинжилгээ өгч хариу нь бүгд сөрөг гарлаа. Нийтдээ, хоёр хоногт 3336 ажилчин шинжилгээнд хамрагдаад байна.

Эрдэнэт үйлдвэр 6700 ажилчинтай, шинжилгээг маргаашийн дотор бүрэн авч дуусах боломжтой гэдгийг эмч, мэргэжилтнүүд ярьж байна.

"Түргэвчилсэн оношлуураар шинжилгээ өгч, хариу нь сөрөг гарлаа гээд тайвширч болохгүй. Цар тахалд өртөхөөс өөрийгөө маш сайн хамгаалж амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар угааж, гадуур гарахгүй байх хэрэгтэй. Үйлдвэрийн ажилчид хүнд нөхцөлд ажилладаг тул энэ өдрүүдэд сайн унтаж амрах, сөрөг мэдээлэлд автахгүй байх, аз жаргалтай байх хэрэгтэй" гэж Эрдэнэт сувиллын цогцолборын Ерөнхий эмч Г.Ганчимэг зөвлөмж хүргүүллээ.

Амралтын өдрүүдэд ээлжинд гарч ажилладаг ажилчдад 7 автобус хүрэлцээтэй байдаг боловч өнөөдөр 17 автобус шугаманд гарч байна. Энэ нь олноороо бөөгнөрөл үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд хийгдсэн бодит ажил юм.

"Эрдэнэт долгион" 107.1-уурхайчдын радио

А.Бямбамаа

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.

Санал асуулга
Эрдэнэт хотод 24 цагийн хүнсний худалдаа үйлчилгээг явуулахыг иргэн та дэмжих үү ?
Дэмжинэ
100%
Дэмжихгүй
0%