"Хаан хүнс катеринг" ХХК: Албан үүргээ биелүүлэн ажиллаж буй 200 гаруй хүнд өдөр бүр халуун хоол цайгаар үйлчилсээр байна

Хаан хүнс катеринг" ХХК  Эрдэнэт хотод цар тахлын  улмаас тогтоосон хатуу хөл хорионы эхний өдрөөс эхлэн аймгийнхаа Онцгой комисс, шуурхай штаб, хууль захиулагчид, хэвлэл мэдээллийнхэнд халуун хоол цайгаар үйлчилсээр байна. Өчигдөр шуурхай штабын 40 гаруй ажилтан болон цагдаагийн 22 постуудад албан үүргээ гүйцэтгэж буй  алба хаагчдыг зорин очиж 40 гаруй км зам туулж, халуун хоол цайгаа хүргэж өгч халуун сэтгэлээр ажиллалаа. Ингэхдээ халдвар хамгааллын дүрэм журмыг чанд мөрдөн ажиллав.Эрдэнэт хотын хэмжээнд өндөрүүлжсэн бэлэн байдлын энэ өдрүүдэд нийтдээ тусгай чиг үүргийн  14500 орчим алба хаагч өдөр бүр ажил үүргээ гүйцэтгэн 12-24 цагаар ажиллаж байгаа юм. 

Энх цагийн төлөө хамтдаа...Цар тахлыг хамдтаа даван туулцгаая. Эрхэм та амны хаалтаа тогтмол зүүж гэртээ илчлэг ихтэй хоол хүнсээр дархлаагаа дэмжээрэй. 

"Хаан хүнс катеринг" ХХК-ны хамт олноос Улсаа хамгаалж улам ихээр хичээцгээе

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.