"Аль болох шөлтэй хоол идэх нь дархлааг дэмжихэд тустай"

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл 

коронавируст халдвараас сэргийлэхэд тустай хоолны дэглэмийн талаар зөвлөгөө өглөө.

Тэрбээр “Коронавируст халдвараас сэргийлэх нэг арга нь дархлаагаа дэмжиж, зөв хооллох явдал юм.

Тухайлбал, шингэний хэрэглээ сайн байх хэрэгтэй бөгөөд өдөрт 8-10 аяга халуун бүлээн ус уухыг зөвлөж байна. Ингэхдээ нимбэг, зөгийн бал, чацаргана, аньс, нэрс зэргийг хольж ууж болно.

Түүнчлэн чихрийн агууламж ихтэй зүйлсээс аль болох татгалзаарай. Мөн даршилсан халуун ногоотой бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх нь зөв. Өөх тосны хувьд, транс тосноос татгалзаж, ургамлын тос, оливын тос хэрэглээрэй.

Мөн сонгино, саримс, хөмүүл зэрэгтэй мах, махан бүтээгдэхүүнийг чанаж, шөлтэй хоол идэх нь дархлааг дэмжихэд тустай. Бүхэл үрийн гурил нь дархлааг дэмжихэд тустай тул түлхүү хэрэглэхийг зөвлөж байна. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ч аль болох халуунаар нь уухыг хичээгээрэй” хэмээн ярив.

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.