Сураггүй болсон иргэдийг эрэн хайж байна

Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны 4 дүгээр баг дахь “Сэлэнгэ” амралтын газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 120 км-т, тосгоноос зүүн хойд зүгт 8 км-т/“Сэлэнгэ” амралтын газар барилга засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар сураггүй алга болоод байна.

Иргэд 2020.11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Орхон аймгийн Жаргалант сум руу нэг хүнээ хүргэнэ гэж “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 11.20-ны өдрийн 11:30 цагт цагдаагийн байгууллагаас Онцгой байдлын албанд ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, орон нутгийн иргэд 11.20-ны өдрийн 11:40 цагаас “Сэлэнгэ” амралт гэдэг газраас “Буурлын-Ар” гэдэг газар хүртэл 10 км-т явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрэхгүй байгаа тул Нийт Булган аймаг, Эрдэнэт хотын иргэдээс харсан үзсэн хүмүүс байвал Булган аймгийн Хангал сумын хэсгийн төлөөлөгч Л. Ганбаатар 99558786, хэв журмын цагдаа Ч. Базарваань 95535151, олон нийтийн цагдаа А.Баттамир  99276552 дугаарын утсанд, мөн 10-98 УБХ улсын дугаартай PRUIS 20 мөнгөлөг өнгийн машиныг харсан үзсэн хүмүүс байвал 9973 5341 дугаарт яаралтай холбогдоно уу.

Ц.Долгорсүрэн: Хүү маань сураггүй болоод 12 хонож байна

 

2020.11.10-НЫ ҮДЭЭС ХОЙШ БУЛГАН АЙМГИЙН ХЯЛГАНТ ТОСГОНООС ЭРДЭНЭТ ХОТ ОРООД ИРНЭ ГЭЖ ГАРСАН 44 НАСТАЙ М ОДОО ХҮРТЭЛ СУРАГГҮЙ БАЙНА. СААРАЛ ӨНГИЙН ПРИУС МАРКИЙН МАШИНТАЙ ЯВСАН, НЭГ ХҮНТЭЙ ХАМТ ГАРСАН ХОЁУЛАА СУРАГГҮЙ БОЛСОН. СУРАГГҮЙ АЛГА БОЛСОН М-ИЙН ЭЭЖ Ц.ДОЛГОРСҮРЭН ГУАЙТАЙ ЯРИЛЦЛАА.

Тэрээр хүүгээс маань ямар сураг гарахгүй байна. Маш их санаа зовж байна. Шөнө ч нойр хүрэхгүй байна. Цагдаа нар хайж байгаа гэсэн боловч ямар ч мэдээлэл бидэнд өгөхгүй байна. Дансан дахь мөнгө нь энэ 12 хоногийн хугацаанд огт хөдлөөгүй байна. Хүүг маань харсан үзсэн хүн байвал цагдаад яаралтай мэдэгдээч гэж гуйж байна.Жич: Энэ зургийг нийтлэхийг ар гэр нь зөвшөөрсөн болно. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Уур минь хүрч байна
0
Харин л дээ
0
Хөөрхөн байна
0
Инээд хүрч байна
0
Харамсалтай байна
0
Гайхмаар байна
0

СЭТГЭГДЭЛ ҮЛДЭЭХ

зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

АНХААР!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.ErdenetLife.mn хариуцлага хүлээхгүй.